10 дугаар хорооны “Нисэх”-ийн 34, 35 дугаар байрны дахин төлөвлөлтөнд орох үнэлгээний хороонд иргэдийн төлөөлөлийг оруулахаар болов

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны “Нисэх” орон сууцны хорооллын 34, 35 дугаар байрнууд дахин төлөвлөлтөд оруулж, барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах тендерийг 25 удаа зарласан ч  аж ахуйн нэгжүүд санал ирүүлээгүй улмаас тус байранд оршин суудаг 90 гаруй өрх эрсдэлтэй нөхцөлд амьдарч буй.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2013 оны 02-07-77/757 дугаар дүгнэлт, 2018 оны 02-07-093/144 дугаар “Нийтийн орон сууцны барилгын ашиглалтыг зогсоох тухай” акт тогтоосон бөгөөд хамгийн сүүлд 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр зарлагдсан сонгон шалгаруулалтад “Юникл Таувэр” ХХК  барилгажуулах хүсэлтээ ирүүлсэн тул /2020.09.18/  өнөөдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан оршин суугч иргэдийг Хот байгуулалт хөгжлийн газрын Хот төлөвлөлтийн ерөнхий архитектор Н.Тулга,  “Юникл Таувэр” ХХК-ийн төлөөлөлийн хамтаар уулзалт хийж, дахин төлөвлөлтийн талаар иргэдэд мэдээлэл хүргэлээ. 

Тухайлбал зохих журмын дагуу сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтээ тавьсан тус барилгын компанийн бичиг баримттай нийслэл, дүүргийн холбогдох албаныхан болон  34,35 дугаар байрны оршин суугч  4 иргэнээс бүрдсэн үнэлгээ хороо байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд үнэлгээний хороонд иргэдийн төлөөлөлийг оруулахаар болов.  

 Иргэд болон барилгын компани зөвшилцсөнөөр эхний ээлжинд 34 байрыг буулгаж барилгын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна.



Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3766
14016
133786
7102884

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc