Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо

Богд хааны ордон музейн дэргэдэх 1,4 га газарт байгуулсан Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил дуусч, өнөөдөр нээлтээ хийлээ.


Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Соёлын сайд С.Чулуун, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан,
, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс, эрдэмтэн судлаачид, музейн ажилчид, иргэд олон нийт оролцов.


Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр “Сензо” констракшн компани ажилласан бөгөөд 1,4 га талбайд тохижилт хийснээс 5615 мкв явган хүний зам, 6320 мкв зүлэгжүүлсэн талбай, 144 мкв талбайд цэцгийн мандал байгуулжээ. Мөн наймдугаар Богд Жавзандамбын хөшөө, “Мөнх тэнгэрийн хүчин дор” баримал, “Цагаан шонхор” хэмээх эртний Монголын сүлд баримал, түүхэн олдворуудын дээжсээс бүрдсэн нийт 13 баримал цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэсэн байна. Дээрх уран баримлуудын эх загварыг Урлагийн гавъяат зүтгэлтэн, уран барималч Л.Ганхуяг урлажээ. 




Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3820
14030
133840
7102938

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc