Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 10 ДУГААР САРЫН 16-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ

ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№30/

 

2023 оны 10 дугаар сарын 16                                                                                                                            Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа
1 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Нийслэлээс мал гаргах ажлыг шуурхай зохион байгуулж, хотоос гаргасан малуудыг хотоос зайдуухан нэг газарт төвлөрүүлж хашаалах, тухайн хашаалсан малыг эзэнд нь хүлээлгэж өгөхдөө нөхөн төлбөр буюу жишиг тариф гаргаад авдаг байх захирамжийн төслийг боловсруулж танилцуулах. Ажлын 8 хоног
2 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс Дүүргийн Засаг дарга нарт хот нийтийн аж ахуйн чиг үүргүүдийг шилжүүлэх ажлыг яаралтай танилцуулах. Ажлын 8 хоног
3 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс Дүүргийн Засаг дарга нар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн зөвшөөрөлгүйгээр гадаадад томилолтоор явахгүй, нийслэлээс зарласан хурал, зөвлөгөөнд орлогч нараа суулгахгүй байх. Ажлын 8 хоног
4 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар томоохон төсөл, хөтөлбөрүүдэд захиалагчийн хяналтын тавьдаг байх, жижиг хөрөнгө оруулалтын ажлуудын захиалагчийн хяналт тавих эрхүүдийг дүүргүүдэд шилжүүлэх, тогтолцоог судлах. Ажлын 8 хоног
5 Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс Нийслэлийн төсвийн орлого бүрдүүлэхэд дүүргүүд онцгой анхаарч ажиллах. Ажлын 8 хоног
6 Газар зохион байгуулалтын алба, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Орон нутгаас Улаанбаатар хот руу орж ирж байгаа автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний дагуу газраа зориулалтын бусаар ашиглаж, ажил, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн судалгааг гаргаж холбогдох хууль, тогтоомжийн дагуу арга хэмжээ авах захирамжийн төслийг яаралтай боловсруулж, гаргах. Ажлын 8 хоног

 

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2023.10.25-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна.