ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ 2019 ОНЫ 05 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№07/

 

2019 оны 05 дугаар сарын 13                                                                                                                                                                         Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

НЗДТГ-ын “Явуулын ажлын байр” ажиллаж эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүрэгт ажиллах хуваарийг боловсруулан, бэлтгэл ажлыг сайтар хангах

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

2

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба

Худалдан авах ажиллагааг ил тод нээлттэй зохион байгуулах удаашралтай байгаа төсөл, арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

3

СТСХ,

Нийт байгууллага

2019 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө төсвийн саналуудаа өгөх

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

4

Цагдаагийн I, II хэлтэс

Нийтийн хэв журмыг сахиулах чиглэлээр нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд ил задгай архидан согтуурч, танхайрч, иргэдийн ая тухтай байх нөхцөл байдлыг алдагдуулж байгаад анхаарч цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж ажиллах

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

5

Нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн төв

Дүүргийн 15 дугаар сургуульд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шаардлагатай арга хэмжээ авч, холбогдох газарт албан шаардлага хүргүүлэх

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

6

Мэргэжлийн хяналтын хэлтэс

Хайрга, дайрга олборлогч аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож, хяналт тавьж ажиллах

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

7

Статистикийн хэлтэс

“Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит туршилтын тооллогын бэлтгэл ажлыг хангах, Зөвлөлийн хуралд ажлаа танилцуулах

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

8

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ

“Хоггүй Хан-Уул-2019” аяныг үргэлжлүүлэн зохион байгуулж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагад сурталчилж, идэвхитэй оролцуулах

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

 

 

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2019.05.22-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/

 цахим хаягаар хүлээн авна

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3591
10542
122021
4187842

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc