НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2019 ОНЫ 05 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№10/...

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2019 ОНЫ 05 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№10/

 

2019 оны 05 дугаар сарын 28                                                                                                                                                                         Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар “Явуулын ажлын байр”-ыг бий болгох, дүүргүүдийн ЗДТГазар иргэдэд төрийн ямар төрлийн үйлчилгээ хэрэгтэй байгаа талаарх дэлгэрэнгүй судалгааг хороо тус бүрээр гарган НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлэх, Судалгаанд үндэслэн “Явуулын ажлын байр”-ыг хороодод ажиллуулах хуваарийг гаргах НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

2

Нийгмийн бодлогын хэлтэс,

Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг

Нийслэлийн Эрүүл мэндийн газар 30 хоногийн хугацаанд нийслэл, дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээ, стандартыг сайжруулах, хүнд суртлыг арилгах, ажлын хариуцлага, ёс зүйд анхаарч, иргэдэд үйлчлэх үйлчилгээг сайжруулах, бодитой үр дүн гаргаж ажиллах, анхан шатны өрхийн эмнэлгээс эхлээд бүх шатанд анхаарч ажиллах. /Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

3

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээг тогтмолжуулах, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн эзэмшлийн 50 метр хүртэлх талбайн тохижилтын ажлуудыг хийлгэх. /Захирагчийн ажлын алба, Дүүрэг, хорооны Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

4

Нийгмийн бодлогын хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн I,II хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, мэргэжлийн хяналтын хэлтэс, Гэр, бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс,

Нийт байгууллага

”Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг зохион байгуулах. Үүнд: 1. Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ баярын арга хэмжээ зохион байгуулах. 2. Иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах. 3. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангах. 4. Авто машины зогсоолуудыг нээлттэй байлгах. 5. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд хяналт тавих. 6. Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн иргэдийг хүндрэлгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх. 7. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ гэнэтийн осол эндэгдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэх. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Соёл урлагийн газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Замын хөдөлгөөний хяналтын газар, Дүүргүүд, бусад Мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

5

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба

Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх, гэрээний хариуцлагыг шат шатанд өндөржүүлэх, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар дүүргийн худалдан авах ажиллагааны газруудад хяналт тавьж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах. /Худалдан авах ажиллагааны газар, Хөрөнгө оруулалтын газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Эрх шилжүүлсэн байгууллагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

6

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Хууль зүй архивын тасаг

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас тэдгээрийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой судалгаа, дүгнэлт, үйл ажиллагаандаа мөрдөж буй стандарт, төлөвлөгөөг 2019 оны 06 дугаар сарын 05-ны дотор Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газарт хүргүүлж ажиллах. /Нийт байгууллагууд/ /Хавсралт мэдээллийг ERP системд байршуулсан/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

7

Хууль зүй архивын тасаг, Нийт байгууллага

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг зохион байгуулах тухай” 150 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, байгууллагууд Улсын үзлэгийн бэлтгэлийг сайтар хангах. /Нийт байгууллагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

8

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс

Монгол Улсын Засгийн газрын 62-р тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, бүх шатны Засаг дарга нарт дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд: 1. Засгийн газрын 62-р тогтоолыг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө гаргаж иргэн, хуулийн этгээдэд агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах, дулааны алдагдлыг бууруулах, дулаан хангамжийн байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, сайжруулсан хатуу түлшийг хэрэглээг дэмжих талаар олон нийтэд чиглэсэн сургалт явуулах, сурталчилгаа хийх, зөвлөмж хүргэх. 2. Гэр хорооллын айл өрхийн түүхий нүүрсний нөөцийн судалгааг гаргах. 3. Гэр хороололд оршин суугаа албан хаагчдыг дулааны улиралд сайжруулсан хатуу түлш худалдан авах нөхцөлөөр хангах;. 4. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг дулааны улиралд сайжруулсан хатуу түлш худалдан авах, нөөцлөхийг уриалах.

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

9

Газар зохион байгуулалтын алба, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

НИТХ-ын 2019 оны 24/17 дугаар тогтоолоор батлагдсан "Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”, Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/322 дугаар захирамж шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах. Үүнд 1. Иргэд, олон нийтэд хүртээмжтэй хүргэх үүднээс дүүрэг, хороодын түвшинд салбар ажлын хэсгийг шуурхай удирдлагаар хангаж, дэмжлэг үзүүлэн идэвхтэй хамтран ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт. 2. Газрын зөрчил арилгах ажлын үр дүнд чөлөөлсөн газруудад зураг төсөл боловсруулан баталж, тохижилт, зам талбайг байгуулан газар ашиглалтыг сайжруулахад анхаарч ажиллахыг УБ хотын Захирагчийн ажлын алба, Хот байгуулалт, хөгжлийн газарт 3. Урьдчилж төлөвлөсөн ажлуудаас үлдсэн 19 байршилд газар чөлөөлөлтийн ажлыг шуурхай хийж гүйцэтгэх, судалгаа шинжилгээ, хийж бусад байршлуудыг тогтоох. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

10

Замын цагдаагийн хэлтэс

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд ойр орчныхоо авто замын хөдөлгөөний зохион байгуулалт, эрчмийг сайжруулах чиглэлээр тодорхой, үр дүн хүрэхүйц, саналыг Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газарт хүргүүлэх, ирүүлсэн саналыг үндэслэн, мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд авто замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах чиглэлээр санал боловсруулж нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөний хяналтын газар, Нийтийн Тээврийн үйлчилгээний газар, Авто замын хөгжлийн газар, Дүүргүүд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

11

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд ажилтан, албан хаагчдад байгууллагын үйлчилгээний соёл, төрийн албан хаагчийн ёс зүй, мэргэжлийн чиг ур чадварыг дээшлүүлэх, нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын сургалтын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийт байгууллагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

12

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Хөдөлмөр, хөлөмжийн үйилгээний хэлтэс, Татварын хэлтэс, нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба

Нутгийн захиргааны байгууллагуудаас томоохон аж ахуйн нэгж байгууллагад очиж үйлчилдэг болох асуудлын талаар саналаа НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлэх.

 

 

13

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Дүүрэг, хороодын Засаг дарга нар харьяа нутаг дэвсгэрийн тохижилтын ажилд анхаарал хандуулж ажиллах.

 

 

14

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийт байгууллага

Төрийн албан хаагчдын ажлын бүтээмж, оролцоо, цаг ашиглалтыг сайжруулах, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд хариуцсан чиглэлээр хүнд сурталгүй түргэн шуурхай үйлчлэх, харуул хамгаалалтаас эхлээд ёс зүйн өндөр зарчимтай ажиллах, иргэдийг хүлээлгэлгүй түргэн шуурхай үйлчлэх

 

 

15

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгэний хэлтэс

Хороодын Засаг дарга нар иргэдийнхээ санал бодлыг сонсож, иргэдтэйгээ тулж ажиллах, ажилгүй иргэдийн судалгааг гаргаж, ажлын байраар хангах асуудлыг судлан шийдвэрлэх.

 

 

 

 

 

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2019.06.04-ний өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/  цахим хаягаар хүлээн авна.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4724
13759
63520
4834166

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc