НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2019 ОНЫ 06 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№12/

 

 

2019 оны 06 дугаар сарын 25                                                                                                                                                                         Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсролын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс

Нийслэлийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа, орчны аюулгүй байдалд хяналт шалгалт зохион байгуулж, гаргасан зөрчлийг арилгуулж, шалгалтын дүнг олон нийтэд нээлттэй мэдээлэх.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

2

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс,

Худалдан авах ажиллагааны алба

Дүүргүүдийн худалдан авах ажиллагааны явц удаашралтай байгаа тул эрчимжүүлж ажиллах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

3

Цагдаагийн I, II хэлтэс


Иргэдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг зохион байгуулах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

4

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн I, II хэлтэс

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, авто замын барилга, байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах, үерийн далан сувгийн засвар шинэчлэлийн ажлуудыг эрчимжүүлж ажиллах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

5

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Нийслэлийн хэмжээнд байгаа өнгө үзэмжгүй, чанарын шаардлага хангахгүй, зар сурталчилгааны самбаруудыг цэгцлэх ажлыг зохион байгуулах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

6

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ

Нийслэлийн хэмжээнд байгаа нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжуудын усалгааг анхаарч хог хаягдалгүй байлгах, цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

7

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба

Улс, нийслэлийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудыг салбар, дүүрэг тус бүрээр хэрэгжилтийг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтын ажлуудын явцыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

8

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Нийслэлээс зарласан хурал, зөвлөгөөн, олон нийтийн арга хэмжээнүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцорч, таслахгүй байх, биечлэн оролцож байх, хурал зөвлөгөөнд ирдэггүй удирдлагуудад хариуцлага тооцох.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

9

Цагдаагийн I, II хэлтэс

Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах, гадны орны жуулчдын аюулгүй байдлыг хангах

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

10

Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс


Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг ил тод нээлттэй олгож, хүнсний аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

11

Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс

Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт тээврийн хэрэгслүүдийг зөвшөөрөгдсөн талбайд байрлуулж хяналт тавьж ажиллах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

12

Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн I, II хэлтэс


Гамшиг ослын болон гол, усны аюулаас урьдчилан сэргийлж ажиллах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

13

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс


“ERP” дотоод удирдлагын системийн ашиглалтыг сайжруулж, үүрэг даалгаврын хяналтын картыг бүрэн хөтөлж хэвшүүлэх.

 

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

14

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд ажлын үр дүнг байгууллагынхаа хэвлэл, олон нийттэй харилцах нэгж, албаар дамжуулан иргэдэд цахим сүлжээгээр тогтмол ил тод нээлттэй хүргэж ажиллах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

15

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Боловсролын хэлтэс

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн засварын ажлуудыг эхлүүлж хичээлийн шинэ жилээс өмнө бүх засварын ажлуудыг дуусгасан байх.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

16

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Боловсролын хэлтэс


Өвлийн улиралд инженерийн шугам, сүлжээ болон бусад асуудлаар хүндэрч болзошгүй сургууль, цэцэрлэгийн эрсд
элийн нарийвчилсан судалгааг гаргаж, цаашид авах арга хэмжээний саналаа танилцуулах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

17

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Нийт байгууллага

Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ өвөлжилтийн бэлтгэл ажлаа сайтар хангах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

18

Мэргэжлийн хяналтын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Байгаль орчны багц хуулиудад заасан эрх үүргийн хүрээнд хийгдэж буй дараах ажлуудыг шалгах, үнэлэлт дүгнэлт гаргах. • Усны тухай хууль тогтоомжийн биелэлтийн явцад хяналт тавих, тавьж, гарсан зөрчлийг арилгах арга хэмжээ авах, ус ашигласны болон бохирдуулсны төлбөрийг хууль тогтоомжийн дагуу ногдуулж, төлөлтөд хяналт тавих. • Хүний эрүүл мэнд, байгаль орчин, нөхөн сэргээлт, уурхайн хаалт болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих. • Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, хуулиар хүлээсэн эрх үүргийг хэрэгжүүлж ажиллах

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

 

 

 

 

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2019.07.02-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/

 цахим хаягаар хүлээн авна

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4276
28810
104009
4417383

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc