ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ 2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№12/

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ 2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№12/

 

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгөгдсөн үүрэг даалгавар

1

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ

Үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээг хийх, үерийн далан сувгийг зориулалтын бусаар өөрчилсөн зөрчлийг арилгуулах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

2

Нийт байгууллага

Хэлтэс, албадын дарга нар, ээлжийн амралт авах үедээ албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нарыг томилж, хариуцлагатай ажиллах талаар үүрэг чиглэл өгөх.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

3

Газар зохион байгуулалтын алба

Сүүлийн 2 жил үйл ажиллагаа эрхлээгүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын газрын зөвшөөрлийг цуцлах арга хэмжээг зохион байгуулах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

4

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/326 дугаар тушаалын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд аж ахуйн нэгж байгууллагуудын орчны 50 метр хүртэлх газрын тохижилт, хог хаягдлын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хяналт тавьж ажиллах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

5

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба

Хөрөнгө оруулалтын ажлуудыг дуусгах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

6

Хороо хуваах ажлын хэсэг

Хороо хуваах ажлын хэсэг, батлагдсан төлөвлөгөөний дагуу 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаа эрчимжүүлэх.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

7

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрэлтүүлгийн шон, цахилгаан хангамжийн агаарын шугамын тулгуур шонгуудаас унжсан цахилгааны болон кабель утаснуудыг цэгцлэх, инженерийн шугам сүлжээний худгийн тагны бүрэн байдал, ашиглалт хамгаалалтыг сайжруулах болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгөгдсөн үүрэг даалгавар

1

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс,“Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ

Наадамчдын замын тохижилтын ажил удаашралтай байгаа тул хэрэгжилтийн талаар гүйцэтгэгч байгууллагад албан бичиг төлөвлөн хүргүүлэх.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

2

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс

Дүүргийн нутаг дэвсгэр дэх түгээмэл тархацтай ашигт малтмал олборлохоор аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан эвлэрлийн гэрээг цуцалж, нөхөн сэргээлтийн ажлыг хийлгэх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, үр дүнг танилцуулах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

3

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс

Монгол Улсын Засгийн газрын 62-р тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд: Орон сууцны хороолол дунд түүхий нүүрс түлж байгаа асуудалд хяналт шалгалт хийж, сайжруулсан түлшийг ашиглах талаар аж ахуйн нэгж байгууллагуудад мэдэгдэл хүргүүлэх.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

4

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Иргэдийн ая тухтай, эрсдэлгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах 3 сарын хугацаатай шуурхай ажлын горимд шилжиж, гүйцэтгэсэн ажлын үр дүнг хороо тус бүрээр танилцуулах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

5

Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсролын хэлтэс

Нийслэлийн орлогч дарга, дүүргийн сургууль, цэцэрлэгүүдээр явах тул их засвар болон урсгал засварын ажлуудыг 2019 оны 08 дугаар сарын 15-ны дотор дуусгах, хөдөлмөрийн аюулгүй байдал, орчны аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж ажиллах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

6

Дүүргийн Өмч хамгаалах байнгын зөвлөл

Өмч хамгаалах байнгын зөвлөл, БНСУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн хөдөө аж ахуй, газар тариалангийн зориулалттай хүлэмжүүдийг дүүргийн өмчид бүртгэж авах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

7

Нийгмийн бодлогын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба

Эрүүл мэндийн байгууллагуудын хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлэх тухай дүүргийн Засаг даргын захирамжийн төслийг боловсруулан танилцуулах. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг шинээр байгуулах газрын байршлыг судлах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

8

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Өлзийтийн үерийн далангийн асуудлын талаар Геодези, Усны барилга байгууламжийн газарт албан бичиг төлөвлөн хүргүүлэх.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

9

Улсын бүртгэлийн хэлтэс

Гадаад паспортын үйлчилгээг дүүргийн 1 хороонд олгодог болох асуудлыг яаралтай шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулж, эргэн танилцуулах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

10

,“Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ

Авто машины парк шинэчилэлд зарцуулагдах төсвийг судалж танилцуулах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

 

 

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2019.07.30-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/

 цахим хаягаар хүлээн авна.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4463
28892
104196
4417570

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc