НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2019 ОНЫ 05 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№09/

 

 

2019 оны 05 дугаар сарын 13                                                                                                                                                                         Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Гэр бүл,хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Боловсролын хэлтэс, Цагдаагийн I,II хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Газрын алба, Онцгой байдлын хэлтэс, 

Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Иргэдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 04 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллах, заалт бүрээр биелэлтээ ирүүлэх /Нийслэлийн нийт байгууллагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

2

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба

Нийслэлийн хэмжээнд худалдан авах ажиллагааг ил тод нээлттэй, олон нийтийн оролцоотой зохион байгуулах, удаашралтай байгаа төсөл, арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх. /Эрх шилжүүлсэн байгууллагууд/ Барилга барих газаргүй сургууль, цэцэрлэгүүдийн тухайн орчны боломжит газрын судалгааг хийж асуудлыг шийдвэрлэх. /Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

3

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ

Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэр болон нийтийн эзэмшлийн гудамж талбайд хийгдэж байгаа тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажлуудыг уялдуулж, энэ хүрээнд хийх ажлын нэгдсэн төлөвлөгөөг гаргаж, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай уулзалт зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба/ Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлтийг хийх, зориулалтын усалгааны машинаар усалж, чийгшүүлж ажиллах. /Дүүргийн Засаг дарга нар, Холбогдох мэргэжлийн байгууллагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

4

Нийгмийн бодлогын хэлтэс, нийт байгууллага

2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдах “Улаанбаатар” олон улсын марафон бүх нийтийн гүйлтэд нийт байгууллагууд идэвхитэй оролцох, иргэдийн аюулгүй байдлыг сайтар хангах. /Нийслэлийн нийт байгууллагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

5

Замын цагдаагийн хэлтэс

Нийслэлд үйл ажиллагаа эрхэлж байгаа бүх төлбөртэй зогсоолуудыг “Бямба гаригт” үнэ төлбөргүй болгох асуудлыг судалж шийдвэрлэх. /Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч, Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Авто замын газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар, Дүүргүүд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

6

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийт байгууллага

Нийслэл хотын цахим хэрэглээний асуудлыг анхаарах ажлын хүрээнд үйлчилгээний байгууллагууд “Wi-Fi” орчныг судалж, тоог нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулах. /Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, Дүүргүүд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

7

Газрын алба,

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс,

Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ын хэрэгжилтийг сайтар хангах, буулгасан хайс, хашааны газруудад тохижилт хийх ажлын төлөвлөгөөг гаргах, бүртгэлжүүлэх. /Захирагчийн ажлын алба, Хот, байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын алба, Дүүргүүд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

8

Замын цагдаагийн хэлтэс

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрууд ажлын зохион байгуулалтыг хийж, бусад холбогдох байгууллагуудтай хамтран хотын стандартыг бий болгох, ямар ажлуудыг зохион байгуулах талаар 2019 оны 05 дугаар сарын 27-ны шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах. НЗДТГазар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд дээрх байгууллагуудад дэмжлэг үзүүлж, ажлаа уялдуулах талаар саналаа хүргүүлж ажиллах. /Нийт байгууллагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

9

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

НЗДТГ-ын “Явуулын ажлын байр” ажиллаж эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дүүрэг, хороонд ажиллах ажлын хуваарьтай уялдуулах, бэлтгэлийг сайтар хангах. /НЗДТГазар, Захирагчийн ажлын алба, Хэрэгжүүлэгч агентлагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

10

Цагдаагийн I, II хэлтэс,

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд ил задгай архидан согтуурч, танхайрч, иргэдийн ая тухтай байх нөхцөл байдлыг алдагдуулж байгаад анхаарч цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /Нийслэлийн Цагдаагийн газар, Дүүргүүд, бусад мэргэжлийн байгууллагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

 

 

 

 

 

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2019.05.21-ний өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/  цахим хаягаар хүлээн авна.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4869
13760
63665
4834311

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc