ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

                                                  Огноо: 2020 оны 05  дугаар сарын 22

Тендер шалгаруулалтын нэр:  ГУДАМЖНЫ ТОХИЖИЛТЫН АЖИЛ (Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийтийн 1/1 дүгээр хэсгээс 2 дугаар хэсгийн МТ колонк хүртэлх 700м)   Тендер шалгаруулалтын дугаар: ХУДХААА/202001034

Хан–Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос ГУДАМЖНЫ ТОХИЖИЛТЫН АЖИЛ (Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийтийн 1/1 дүгээр хэсгээс 2 дугаар хэсгийн МТ колонк хүртэлх 700м)”-ыг гүйцэтгэх тухай  үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

        Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим тендер шалгаруулалтын Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын (www.tender.gov.mn) дагуу зохион байгуулж байна.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 (тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна 

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

    • Борлуулалтын хэмжээ:
      • Сүүлийн 2 жилд  /2018, 2019 он/ гүйцэтгэсэн борлуулалтын орлогын дундаж нь  20 000 000 /хорин сая/ төгрөгөөс багагүй байна.                                      
    • Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:
  • 2018, 2019 он сүүлийн 2 жилийн аль нэг жилийн хугацаанд дор хаяж нэг удаа 15 000 000 /арван таван сая/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр орсон байна.
    • Тухайн ажилд шаардлагатай тусгай зөвшөөрөлтэй байх.  Тийм        Үүнд: Барилга хот байгуулалтын яамнаас олгодог:
  • 2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт /ба түүнээс дээш/

Үнийн саналыг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 10.00 минут–аас өмнө өмнө цахим системээр илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 10.30 минут нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх  эрхгүй.

Давуу эрхийн зөрүү  тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Цахим худалдан авах систем (www.tender.gov.mn)-ээс үнэ төлбөргүй татаж авна уу.  

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө,

Иргэдэд үйлчлэх төв байр,  9 давхарт 902 тоот, утас: 11-70009011

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4415
11113
4415
7271810

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc