2018 ОНЫ 07 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ

 

 

2018.08.02                                                                                                                                                          Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг

Д/д

Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хүрсэн үр дүн

түүнийг нотлох нотолгоо

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Үнэлгээ

0-100

1

Барилга, байгууламж болон авто замын засвар шинэчлэлийн ажил / ТНААХ /

• Инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажил / ТНААХ /

• Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжилтийн ажил / ТНААХ, ТҮТ ОНӨААТҮГ /

• Орон сууцны хороололын дээврийн засвар болон цахилгаан шатны засвар үйчилгээний ажил / ТНААХ /

• Гэр хороололын гудамжны гэрэл, цахилгаан болон далан сувгийн зэрэг ажлуудыг графикт хугацаанд дуусгах, гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж ажиллах. / ТНААХ /

Барилга, байгууламж болон авто замын засвар шинэчлэлийн ажил / ТНААХ /

Нийслэлийн авто замын хөгжлийн газраас дүүргийн нутаг дэвсгэрт 1, 2, 3, 11, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрийн орон сууц хороолол дундах нийт 600м2 алфальтан замын нөхөөсний ажил хийгдсэн. Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жилийн хүрээнд дүүргийн 1 дүгээр хороо “Эрэл” СӨХ, дүүргийн 3 дугаар хороо Иргэдэд үйлчлэх төв байр, Оюуны ундраа цогцолбор, ААНБ-ууд гадна авто машины зогсоолыг сайжруулж тэмдэг тэмдэглэгээг шинэчилсэн.

• Инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажил / ТНААХ /

ОСНААУГ-ын ХҮТ-10 2018-2019 оны халаалтын улиралд хэрэглэгчдэд шаардлагатай дулаан, халуун хүйтэн усаар найдвартай тасралтгүй түгээн хангахад 2018 оны зуны засвар өвөлжилтийн бэлтгэл ажлаар их 1 төрлийн ажлыг 4,560 мянган төгрөгөөр, урсгал засварт 16 нэр төрлийн ажлыг 50,208 мянган төгрөгөөр, нийт 54,768 мянган төгрөгийн ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн. 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар их засвар 0%, урсгал засвар 42,2%-тай явагдаж байна.

• Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжилтийн ажил / ТНААХ, ТҮТ ОНӨААТҮГ /

ТҮТ ОНӨААТҮГ: Шинэ Хан-Уул цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажилд зориулж 27 нэр төрлийн 204 ширхэг ан амьтан байрлуулж, гэрэлтүүлэг, зүлэгжүүлэлт, цэцэрлэгжүүлэлт усалгаа, усан оргилуур болон харуул хамгаалалт болох камержуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн 13-р хорооны шувуун фабрикт байрлах Бичил цэцэрлэгт хүрээлэнг иж бүрэн тохижуулсан. Өөрийн хариуцсан То вангийн гудамжны зүлэгжүүлэлт цэцэрлэгжүүлэлт усалгааны ажлыг өдөр бүр хариуцан ажиллаж байна.

ТНААХ: Дүүргийн Иргэдэд Үйлчлэх Төв Байр болон дүүргийн 1-16 хороодын гадна цэцгийн мандал байгуулсан. 1 дүгээр хороо Шинэ Хан-Уул цэцэрлэгт хүрээлэнд 7500 м2 талбайг шинээр зүлэгжүүлж, 41 нэр төрлийн 2014 ширхэг хавтан суурилуулж, 13 дугаар хороонд 3600 м2 талбайн зүлэгжүүлэлт, бичил тохижилтын ажил шинээр хийгдэж байна. Мөн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хогийн цэгийг ЗДТГ, ААНБ-уудтай хамтран устгаж, иж бүрэн тоглоомын талбайг байгуулсан.

• Орон сууцны хорооллын дээврийн засвар болон цахилгаан шатны засвар үйчилгээний ажил / ТНААХ /

1 дүгээр хорооны 14-р байрны дээврээс ус нэвтэрч, хана даган урсаж гадна фасад гэмтснийг “Оргил” СӨХ гүйцэтгэсэн бөгөөд гадна фасадны засварыг хийхээр ажиллаж байна.

2 дугаар хорооны 18 дугаар байрны дээврийн засварын ажил хийгдсэн.

• Гэр хороололын гудамжны гэрэл, цахилгаан болон далан сувгийн зэрэг ажлуудыг графикт хугацаанд дуусгах, гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж ажиллах. / ТНААХ /

Дүүргийн хэмжээнд 7 дугаар сард 55 ширхэг 250 вт днат гэрэл, 87 ширхэг 50 вт лед гэрэл, 25 ширхэг лед гэрлийн сэлбэг засвар, 3*16 болон 1*25 хэмжээтэй 60 м агаарын кабель, 114 ширхэг гэрлийн шонг таглах ажлуудыг гүйцэтгэсэн. Мөн Шаравын гудамжинд агаарын шилэн кабелийг буулгах, 15 дугаар хороо Оранж таунд 12 ширхэг, 1-р хорооны “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнд 4 ширхэг гэрэлтүүлгийг шинээр суурилуулах ажлуудыг тус тус гүйцэтгэсэн.

Үерийн далан сувгуудын цэвэрлэгээг ТҮТ ОНӨААТГ, “Эко-Эрин тохижилт”, зам арчилгааны “Охь Мандал”, Хан-Уул Агро ОНӨААТҮГ хуваарийн дагуу гүйцэтгэж байна.

 

Шинэ Хан-Уул болон Шувуун фабрикын Бичил цэцэрлэгт хүрээлэн мөн То вангийн гудамжны усалгаа арчилгааны ажлыг чанартай хариуцан ажиллана.

90

Үүрэг даалгаврыг: ТНААХ, ТҮТ ОНӨААТҮГ

Биелэлт гаргасан: ТНААХ-ийн тохижилт, ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн Г.Туяацэцэг, ТҮТ ОНӨААТҮГ: Захирлын Туслах В.Отгонцэцэг

2

 

 

 

 

 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 119 дүгээр тогтоолын хэрэгжилтийг заалт тус бүрээр нь хангаж ажиллах.

 

 

Цагдаагийн II хэлтэс: “Гол, ус” арга хэмжэээний хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвтөй хамтран “Амрыг эрье” нэвтрүүлгийг 4,5,6,7,8,9 ,10,16 дугаар хороодын нутаг дэвсгэр голын ай сав газарт иргэдийг амарч зугаалах үедээ гол усанд унаж осолдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг мэдээлэл хийж Монголын Үндэсний телевиз, ТV-5, NTV телевиз, Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн Мэдээний албанд ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Н.Чулуунбаатар, ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Х.Соёлцэцэг нар ярилцлага мэдээлэл ,сэрэмжлүүлэг өгч ажилласан.

News.mn сайтад сурагчдын амралт эхлэсэнтэй холбогдуулан гол усанд орж амь нас эрсдэх аюулаас,мөн орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хийж ажилласан.

“Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд Цагдаагийн байгууллагын гүйцэтгэх үүрэг” сэдвээр Хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Пүрэвсүрэн ЭКО телевийн 30 минутын шууд ярилцлага хийж хуулийг сурталчилж ажилласан.

News.mn сайтад орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон бусад төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг мэдээлэл өгч уг сайтад 500 иргэн хандсан байна.

Тус хэлтсийн хороо хариуцсан хэсгийн байцаагч, хороон цагдаа нар болон бусад төрийн байгууллагуудад мэдэгдэн 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 10:00 цагаас орой 17:00 цагийн хооронд хэлтсийн хариуцсан 1, 2, 3, 11, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 15, 18, 32, 52, 75, 115, 130, дугаар сургуулиуд мөн цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон тоглоомын талбайн орчны аюулгүй байдалд дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн О.Солонго, Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Б.Батбаяр нарын хамт хүүхдүүд тоглох спортоор хичээллэх үедээ бэртэх, гэмтэх зэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарсан шалгалтыг зохион байгуулан ажилласан.

Цагдаагийн I хэлтэс: Дээрх ажлын хүрээнд хороо хариуцсан хэсгийн байцаагч, хороон цагдаа, олон нийтийн цагдаагийн ажилтан нараар “Хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эцэг, эх, асран хамгаалагчдад” өгөх зөвлөмж 250 ширхэгийг иргэд олон нийтэд тараан сурталчилсан.

Цагдаагийн Ерөнхий газраас ирүүлсэн мэдэгдлийн загварын дагуу нэг төрлийн 116 аж ахуйн нэгж, байгууллагад 2018110018 дугаартай мэдэгдлийг хүргүүлж, үр дүнг тооцон ажилласан.

Шалгалтаар Ерөнхий боловсролын 75, 15, 18, дугаар сургууль, 65, 72 дугаар цэцэрлэг, 2 дугаар хороо 9, 10, 18, 21, 22, 89б байр орчмын хүүхдийн тоглоомын талбайн тоглоомууд эвдрэл гэмтэлтэй байсныг фото зургаар баримтжуулж дүүргийн боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоод мэдэгдсэн.

Тус хэлтэс нь хүүхдүүдийн зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтсүүдтэй хамтран 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл “Гол” тусгай арга хэмжээг зохион байгуулан өдөр бүр 10:00 цагаас 20:00 цагийн хооронд Завьт эргүүлийг зохион байгуулж, мөн голын эрэг дагуу 4 чиглэлд 8 алба хаагчдыг ажилуулан 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр бага насны хүүхдүүдийг гол усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр TV-4 телевизтэй хамтран “4 дэх засаглал” нэвтрүүлгээр сэрэмжлүүлэг бэлтгэж, иргэд олон нийтэд чиглэсэн зөвлөмж, мэдээлэл өгч ажилласан

Мэргэжлийн хяналтын хэлтэс:

1.1 Гэмт хэрэг үер усны болзошгүй аюул эрсдэл барилгын ослоос сэргийлэх чиглэлээр Facebook ,НМХГ page хуудсанд зөвлөмж сэрэмжлүүлэг тавин ажиллалаа.

1.2 Иргэд, насанд хүрээгүй хүүхдийн эрүүл аюулгүй орчинд ажиллан амьдрах чиглэлээр АСК уралдаан тэмцээн, мөн хууль сурталчлах өдөрлөг, зэргийг шат дараатай хийж хэрэгжүүлэн ажиллаж байна.

1.3 Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдын Хуралтай хамран шашны байгууллагуудад хяналт шалгалт хийн шалгалтын дүнг ИТХ-д 2018.07.30 өдрийн 02-16/.. тоотоор хүргүүлсэн.

-Нийгмийн эрүүл мэндийн төвтэй хамтран шүдний нийт 91 эмнэлэгт хяналт шалгалт хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

-Нийслэлийн Цагдаагийн газар, Улаанбаатар хотын захирагчийн албатай хамтран ХУД-ийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдаалах, үйлчилгээ үзүүлдэг иргэн, аж ахуйн нэгжид шөнийн хяналт шалгалт хийсэн.

Замын цагдаагийн хэлтэс: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 119 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр дээрх тогтоолтой уялдуулан төлөвлөгөө гаргаж төлөвлөгөөнд тусгагдсан ажил арга хэмжээг зохион байгуулан үр дүнг тооцохоор ажиллаж байна.

 

70

Үүрэг даалгаврыг: Цагдаагийн I,II хэлтэс,

Замын цагдаагийн хэлтэс

/Нийт байгууллага/

 

Биелэлт гаргасан: Цагдаагийн II хэлтсийн Захиргааны удирдлагын тасгийн дарга, Цагдаагийн Хошууч З.Цэрэнпүрэв, Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, Халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Э.Дашмаа, Замын цагдаагийн хэлтэс: Зохицуулагч, Цагдаагийн Ахлах Дэслэгч Б.Бөхбаяр

3

Сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга барих, болон урсгал засвар, өргөтгөл, шинэчлэлтийн ажлуудыг графикт хугацаанаас өмнө дуусгах, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах.

ТНААХ: 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн зайлшгүй шинэчлэх шаардлагатай дээвэр, инженерийн шугам сүлжээний ажлуудын судалгааг гаргасан. Уг судалгааг 2018 оны 07 сарын 20-ны өдөр УБЗАА-ны Инженер байгууламжийн хэлтэст албан бичгээр болон batmunkh@ubservice.mn хаягаар хүргүүлсэн.

ЭЗТХ: Улсын төсвийн хөрөнгөөр 2018 онд баригдах 9 сургууль цэцэрлэгийн барилга, гадаадын зээл тусламжаар баригдах 3 сургууль, засварын ажил 1 байгаагаас гэрээ байгуулагдан ажил эхэлсэн 3, тендер зарлагдсан 9, газрын асуудлыг шийдвэрлэх шатандаа 1 ажил байна. Ажлын явц 40%

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2018 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн сургууль цэцэрлэгийн засварын ажил 3. Гэрээ байгуулах шатандаа 2, ажил эхэлсэн нэг ажил байна. Ажлын явц 40%

Дүүргийн төсвийн хөрөнгөөр 2018 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн цэцэрлэгийн засварын 1 ажил. 3-р хороо 15-р сургуулийн спорт заалны засварын ажлыг “Голден прогресс” ХХК гүйцэтгэж байгаа ба ажлын явц 70%

 

50

Үүрэг даалгаврыг: ЭЗТХ, Боловсролын хэлтэс, ТНААХ

Биелэлт гаргасан: ТНААХ-ийн тохижилт, ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн Г.Туяацэцэг, ЭЗТХ-ИЙН МЭРГЭЖИЛТЭН Х.ГАНБАТ

4

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчинд үйлчилгээ үзүүлж байгаа хүнсний дэлгүүр, баар, цэнгээний газрын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын нарийвчилсан судалгааг гаргаж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулж танилцуулах.

Мэргэжлийн хяналтын хэлтэс: Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж буй сургууль цэцэрлэгийн орчим байрлах хоолны газрууд, ресторан, баар нийт 22 аж ахуйн нэгжийн судалгааг гаргаж, хэлтсийн даргаар хянуулж, НМХГ-ын ХАБХААХэлтэст хүргүүлсэн.

ХүХҮХ: Орон сууцны нэг болон суурийн давхарт үйл ажиллагаа явуулж буй нийт 321 цайны газар, сүлжээ хоолны газар, ресторан, баар, кафе, хүнсний дэлгүүр, минимаркт, супермаркетын нарийвчилсан судалгааг гаргаж 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 06/372 тоот албан бичгээр НЗАА-ны ХХҮХ-т хүргүүлсэн болно. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчинд үйлчилгээ үзүүлж байгаа хүнсний дэлгүүр, баар, цэнгээний газрын судалгааг гаргаад байна.

 

60

Үүрэг даалгаврыг: ХүХҮХ, Мэргэжлийн хяналтын хэлтэс

Биелэлт гаргасан: Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, Халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Э.Дашмаа, Хоол үйлдвэрлэл, аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Нарантуяа

 

5

2018-2019 оны Төв суурины болон Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөг боловсруулж Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах.

Дүүргийн хэмжээнд өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангуулах зорилгоор дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

Үүнд:

  1. Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг боловсруулан батлуулж, мал бүхий иргэд, аж ахуйн нэгжийн бэлтгэвэл зохих өвс тэжээлийн төлөвлөгөөг хороодод хуваарилсан.

Өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх төсвийн тооцоог гаргаж, шаардагдах санхүүгийн эх үүсвэр 50.0 сая төгрөгийг 2019 оны төсөвт тусгасан. Дүүргийн аюулгүйн нөөцөд өвс 40тн, тэжээл 20тн-ыг тус тус бэлтгэхээр төлөвлөөд байна.

 

70

Үүрэг даалгаврыг: ХүХҮХ, ТНААХ

Биелэлт гаргасан: Хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Л.Саруултуяа

6

Хоол, хүнсний чиглэлээр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, хоол хүнсний халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, гарын авлага, зөвлөмжөөр хангах, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авч ажиллах.

Мэргэжлийн хяналтын хэлтэс: Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд НМХГ-ын Дэд даргын баталсан 02-02/2190 тоот мэдэгдлийг нийт 18 газарт хүргүүлэн, дотоод хяналтыг хэрэгжүүлж ажиллах тухай Зөвлөмжийг гаргаж, Хүнсний аюулгүйн 5 түлхүүр, Хоол хүнсний илчлэгийн норм хэмжээний тухай нийт 8 хуудас зөвлөмжийг Facebook админ Г.Уламбаярт хүргүүлж, НМХГ-ын сайтаар мэдээлсэн.

 

90

Үүрэг даалгаврыг: Мэргэжлийн хяналтын хэлтэс

Биелэлт гаргасан: Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Э.Дашмаа

 

7

Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт үүссэн байгаа хур хогыг тогтмол цэвэрлэх хяналт тавих, Зуслангийн бүсийн хог цэвэрлэгээний ажлыг сайтар зохион байгуулах.

ТҮТ ОНӨААТҮГ: 2018 оны 07 дугаар сарын 01-16-ны өдөр хүртэл ХТХ-ийн тохижилт цэвэрлэгээний иргэдийн бүлэг болон НБЦҮХ-ийн 18 хүний бүрэлдэхүүнтэй 9,10,12,13,14,16 дугаар хороодын үүсмэл хур хог хаягдлыг цэвэрлэж тээвэрлэн ажиллалаа. 2018 оны 07 дугаар сарын 01 өдрөөс эхлэн 4-9 дүгээр хороодын мал бүхий иргэдийн нүүлэг шилжүүлэх ажил явагдаж байна.

ТНААХ: ХУД-ийн хэмжээнд хур хогийн цэг, зуслангийн бүс байдаггүй. Үүсмэл хогийн цэгүүдийг цэвэрлэх, устгах арга хэмжээг тогтмол авч байна.

Хан-Уул Агро ОНӨААТҮГ: Гэр хорооллын хог хаягдлын тээвэрлэлт сард 2-3 хоногийн давтамжтайгаар 2 удаа чанартай сайн хийгдснээр айл өрхүүд ил задгай болон жалга шуудуунд хог хаягдал хаяхаа больсон.

Хороодын Засаг дарга, зохион байгуулагч нартай хамтран үүсмэл хогийн цэг үүсэх газруудад хяналт тавин ажиллаж байна.

Байгууллагын гэрээний мэргэжилтэнүүд хариуцсан хороодын нутаг дэвсгэрт 14 хоног тутам 1 удаа хогийн цэгийн судалгаа хийж, Иргэдийн бүлгийн ажилчдаар түүвэр хогийг тогтмол цэвэрлүүлж, хур хог үүсэхгүй болсон. 4-р хорооны нутаг дэвсгэрт Нүхтийн амны зуслангийн нутаг дэвсгэрт орших айл өрхүүдэд 7 хоног бүрийн 6 дахь өдөр тутам хог тээвэрлэлт хийгдэж, Нүхтийн нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжид өдөр тутам түүвэр хог цэвэрлэгээ, үйлчилгээ хийгдэж байна.

ХУД-ийн 5,6,7,8-р хорооны нутаг дэвсгэрийн зуслангийн бүс үүссэн хог хаягдал, хур хоггүй байна.

Зуслангийн бүсийн хог цэвэрлэгээний ажлыг сайтар зохион байгуулах хур хог дахин үүсэхэд хяналт тавих, мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлж дуусгах.

90

Үүрэг даалгаврыг: ТНААХ, ТҮТ ОНӨААТҮГ, Хан-Уул Агро ОНӨААТҮГ

Биелэлт гаргасан: ТҮТ ОНӨААТҮГ: Захирлын Туслах В.Отгонцэцэг, ТНААХ-ийн тохижилт, ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн Г.Туяацэцэг

8

2018 оны 08 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Даншиг наадам – Хүрээ цам 2018” наадмын бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах.

Цагдаагийн II хэлтэс: 2018 оны 08 дугаар сарын 04,05-ны өдрүүдэд зохон байгуулагдах “ Даншиг наадам-Хүрээ цам 2018” наадмын хамгаалалтанд ажиллах алба хаагчдын албаны бэлэн байдлыг хангуулж хүн хүч, тусгай хэрэгсэл, шаардагдах автомашин,шатахууны тооцоог гарган хэлтсийн даргад танилцуулж хамгаалалтанд ашиглах дүрс бичлэгийн аппарат, хамгаалалтын тууз, олсыг бэлтгэсэн.

“Даншиг наадам – Хүрээ цам 2018” наадмын арга хэмжээний удирдамж чиглэл ирээгүй ба НЗАА-ны ХХҮХ, Сонгинохайрхан дүүрэг худалдаа, үйлчилгээ гаргах хүсэлтийг хүлээн авч хариуцан ажиллаж байна.

Цагдаагийн I хэлтэс: Тус цагдаагийн хэлтсээс 2018 оны 08 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Даншиг наадам – Хүрээ цам 2018” наадмын үед хэв журам сахиулан ажиллах алба хаагчдын хуваарь томилгоо, хамгаалалтын төлөвлөгөөг гарган, дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн даргаар батлуулан нийт алба хаагч нарт танилцуулан бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Замын цагдаагийн хэлтэс: Замын цагдаагийн албаны дэд бөгөөд Нийслэлийн Замын цагдаагийн албаны даргын 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн баталсан “Даншиг Наадам-Хүрээ цам-2018” шашин соёлын наадам Хүй долоон худаг, Монгол наадам цогцолборт зохион байгуулагдах үеийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хамгаалалт, зохицуулалтын төлөвлөгөө, ажил үүргийн хуваарийг алба хаагч нарт танилцуулан ажиллаж байна.

 

90

Үүрэг даалгаврыг: Цагдаагийн I,II хэлтэс,

Замын цагдаагийн хэлтэс, ХүХҮХ, Мэргэжлийн хяналтын хэлтэс, ГБХЗХХ, НҮА

Биелэлт гаргасан: Цагдаагийн II хэлтсийн Захиргааны Удирдлагын Тасгийн Дарга, Цагдаагийн Хошууч З.Цэрэнпүрэв, Замын цагдаагийн хэлтэс: Зохицуулагч, Цагдаагийн Ахлах Дэслэгч Б.Бөхбаяр

9

Нийслэлийн нутаг дэвсгэрийн үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй, өрх, хуулийн этгээдийг нэн даруй нүүлгэн шилжүүлэх, эвдэрсэн авто замыг яаралтай завсарлах ажлыг зохион байгуулах.

Онцгой байдлын хэлтэс: Дүүргийн 11,16,10 дугаар хорооноос нийт 6 өрх нүүсэн байна.

Цагдаагийн I хэлтэс: Тус хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт гол усны үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй буусан 28 айл өрхөд 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 07 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Газрын албатай хамтран газар чөлөөлөх шаардах хуудсыг хүлээлгэн өгснөөс 2 айл өрх шаардлагын дагуу сайн дураараа нүүж, газар чөлөөлсөн.

 

70

Үүрэг даалгаврыг: Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн I,II хэлтэс,

Замын цагдаагийн хэлтэс, Газрын алба, ТНААХ

 

Биелэлт гаргасан: Урьдчилан Сэргийлэх Асуудал Хариуцсан Мэргэжилтэн, Ахлах Дэслэгч Ж.Энхтөр

 

10

Нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн ажлын хариуцлага, сахилга дэг журмыг чангатгах, хүн хүч, техник хэрэгслийг богино хугацаанд гаргах, байнгын бэлтгэл бэлэн байдлыг хангах.

Онцгой байдлын хэлтэс: Дүүргийн Онцгой комисс 2018 оны 07 дугаар сарын –ны өдөр хуралдсан бөгөөд Нийслэлийн нутаг дэвсгэрт үүсч болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн Онцгой комиссын орлогч даргын баталсан удирдамжийн дагуу Онцгой байдлын газрын дэд, Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, хошууч Б.Мягмардорж ахлагчтай ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн Онцгой комисс, алба, мэргэжлийн ангийн гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдалд үзлэг шалгалт явууллаа. Ажлын хэсэг дүүргийн хэмжээнд цагийн байдал зарлаж, дүүргийн Онцгой комиссын Үер усны аюул, ослоос урьдчилан сэргийлэх алба, мэргэжлийн анги, албан хаагчдын бэлтгэл, бэлэн байдалд үзлэг шалгалт хийлээ. Үүнтэй холбогдуулан дүүргийн Онцгой комисс хуралдан бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж, үер усны аюул, ослын үед иргэдийг нүүлгэн шилжүүлэх 16 нэгж, техник хэрэгсэл, мэргэжлийн ангийн 103 албан хаагчийг Ажлын хэсгийн заасан цаг хугацаанд дүүргийн ерөнхий боловсролын 52 дугаар сургуулийн хашаанд бэлэн цуглуулж, үзлэг шалгалт, дадлага, сургуулилтын үеэр эмнэлгийн тусламж үзүүлэх, ариутгал халдваргүйжүүлэлт хийх болон хүний гоц халдварт өвчин дэгдэхээс урьдчилан сэргийлах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, үерийн голомтонд ажиллах хүн, хүчийг хоол хүнсээр хангах зэрэг Мэргэжлийн албад, хойшлуулшгүй арга хэмжээний хүрээнд шаардагдах зардлыг тооцоог гарган ажиллаж Хангалттай шалгагдсан.

Цагдаагийн II хэлтэс: Сүүлийн үед бороо ихээр орж үер усны аюул учирч болзошгүй байгаа тул алба хаагчдад үүрэг чиглэл өгч иргэдийг үер усны аюулаас урьдчилан сэргийлсэн.

Хэлтсийн Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, алба хаагчдын албаны бэлэн байдлыг хангах чиглэлээр Нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагчдыг 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ЦС-111 дохиогоор бэлэн байдалд дуудаж шалгасан Тасалсан хоцорсон алба хаагч байхгүй. Жагсаалын үзлэг хийж тусгай хэрэгсэл, биед байх эд зүйлийг шалгахад зөрчил дутагдал заагдаагүй.

Дүүргийн Онцгой комиссоос 2018.07.26-нд зохион явуулсан Гамшгаас хамгаалах дадлага сургалтанд тус хэлтсийн 10 алба хаагч оролцсон.

Цагдаагийн I хэлтэс: Тус цагдаагийн хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтийн эмх замбараагүй байдал, жагсаал, цуглаан, гамшиг ослын үед үүсч болзошгүй нөхцөл байдлын төлөвлөгөө зураглалд 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр тодотгол хийж, хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн даргаар батлуулан нийт алба хаагчдад танилцуулан ажилласан.

Мэргэжлийн хяналтын хэлтэс: НМХГ-ын даргын 2018.07.02 өдрийн А/33 дугаар тушаалын дагуу бэлэн байдлыг хангаж ажиллаж байна.

Замын цагдаагийн хэлтэс: Нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн ажлын хариуцлага, сахилга дэг журмыг чангатгах, хүн хүч, техник хэрэгслийг богино хугацаанд гаргах, байнгын бэлэн байдлыг хангах ажлыг дотооддоо зохион байгуулж, дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт гарсан мал, амьтны халдварт галзуу өвчний шинж тэмдэг илэрсэн талаар авч хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн Онцгой комиссын хуралд 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хамрагдан ажиллаа.

 

100

Үүрэг даалгаврыг: Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн I,II хэлтэс,

Замын цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс

Биелэлт гаргасан: Онцгой байдлын хэлтсийн Урьдчилан Сэргийлэх Асуудал Хариуцсан Мэргэжилтэн, Ахлах Дэслэгч Ж.Энхтөр, Цагдаагийн II хэлтсийн Захиргааны Удирдлагын Тасгийн Дарга, Цагдаагийн Хошууч З.Цэрэнпүрэв, Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, Халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Э.Дашмаа, Замын цагдаагийн хэлтэс: Зохицуулагч, Цагдаагийн Ахлах Дэслэгч Б.Бөхбаяр

11

 

 

 

 

 

 

 

 

 

 

Улаанбаатар хотын эрсдэл үүсээд байгаа газрууд дахь үерийн хамгаалалтын далан суваг, борооны ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулан ус нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, байнгын хяналт тавих.

Онцгой байдлын хэлтэс: Геодези, усны барилга байгууламжийн газартай хамтран дүүргийн 11,16 дугаар хорооны үерийн ус зайлуулах далан, 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр дүүргийн 12 дугаар хороо Биокомбинатын үерийн далангийн лаг шавар болон хогийг цэвэрлэх зорилгоор дүүргийн Тохижилт үйлчилгээний төвийн хог тээвэрлэх хэлтсийн дарга Д.Бадамсэдтэй холбогдон тус төвөөс LW-30 маркийн ковш гаргуулан үерийн далангийн тунгаагуур хэсгийн дүүрсэн 75 м.куб лаг шаврыг цэвэрлүүлсэн.

Мэргэжлийн хяналтын хэлтэс: Хан Уул дүүргийн Тохижилт Үйлчилгээний Төвийн Хог тээвэрлэлтийн хэлтэс нь өөрийн хариуцан ажиллаж байгаа 9,10,16,12,13,14-р хороодод байрлах үерийн далан суваг шуудууны цэвэрлэгээг зохион байгуулах ажлын хүрээнд хөрсний ус зайлуулах далан суваг, авто замын доогуурх ус гадагшлуулах суваг дотор хуримтлагдсан хог хаягдлыг иргэдийн бүлгийн 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр цэвэрлэгээг хийж гүйцэтгээд байна.

Цэвэрлэгээнд Хан Уул дүүргийн 9,10,11,12,13,14,15,16-р хороодын нийт 34 ус нэвтрүүлэх хоолойг Хог тээвэрлэлтийн хэлтсийн 2 авто машин 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр 4 рейсээр 4,8тн хог хаягдлыг ачиж тээвэрлэлээ.

Мөн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын 11 айл үерт автаж жорлон дүүрч хальсны улмаас халдварт өвчин дэгдэх магадлал өндөр байгаа тул дээрхи 11 айл өрх гудамж талбайд хийгдэх ариутгал халдваргүйтлийн ажлыг хийж гүйцэтгэсэн ба МХХ-ээс хяналт тавин ажиллалаа.

Мөн НМХГ-ын даргын баталсан А/33 тоот тушаалаар батлагдсан өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллах ажлын хэсэг 2018 оны 7 дугаар сарын 28, 29-ны өдрүүдэд ХУД-ийн 2 дугаар хорооны үерт автсан 56 дугаар байрны В,Г,Д,Е байрны хэвийн байдалд хяналт тавин ажиллалаа.

ТҮТ ОНӨААТҮГ: 2018 оны 07 дугаар сард их хэмжээний хур бороо орсоны улмаас 12,13,14,16-р хороолын нутаг дэвсгэрт үерийн далан сувгууд бөглөрч иргэдийн ая тух ихээр алдагдаж байсныг цаг тухай бүрт нь ковш-1, хог тээвэрлэлтийн 5 авто машин, 12 хүний бүрэлдэхүүнтэй цэвэрлэж, тээвэрлэн ажилласан.

 

90

Үүрэг даалгаврыг: Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, ТНААХ

Биелэлт гаргасан: Онцгой байдлын хэлтсийн Урьдчилан Сэргийлэх Асуудал Хариуцсан Мэргэжилтэн, Ахлах Дэслэгч Ж.Энхтөр, Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, Халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Э.Дашмаа, ТҮТ ОНӨААТҮГ: Захирлын Туслах В.Отгонцэцэг, ТНААХ-ийн тохижилт, ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн Г.Туяацэцэг

12

 

 

 

 

 

 

Дүүргүүд үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, үерийн далангуудыг цэвэрлэх, хороод болон Сууц Өмчлөгчдийн холбоодоор дамжуулан иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргүүлж ажиллах.

Онцгой байдлын хэлтэс: Удирдамжийн дагуу Тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 14,30,65 дугаар ангийн нийт 58 албан хаагч хороодын хэсгийн зохион байгуулагч, хэсгийн ахлагч нартай хамтарч 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2018.06.21-ны өдөрүүдэд Голын ай сав газар, үерийн аюултай газар буусан айл өрхүүдийн судалгааг гаргаж тус хороодын айл өрхүүдэд үзлэг шалгалтын зохион байгуулж голын ай сав газар, үерийн аюултай газар буусан нийт 160 айл өрхүүдэд Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн шаардах хуудсыг хүргүүлж үерийн ус зайлуулах далан, суваг шуудууны хэвийн ажиллах нөхцөлөөр хангагдсан байдал зэрэгт хяналт тавьж Фото зургаар баримтжуулж ажиллаа. Тус хэлтсээс болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлын талаар, сэрэмжлүүлэх мэдээ, гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын хяналт шалгалт явуулсан тухай мэдээ мэдээллийг нийт 4 удаа веб сайт, Монголын үндэсний телевизед 2 удаа ярилцлага өгч, ОБЕГ, НОБГ, НОБГ-Урьдчилан сэргийлэх, хэлтэс, дүүргийн фэйсбүүк хуудсанд байршуулан ажиллалаа.

ТНААХ: 2018 оны 07 сарын 25-ны өдрөөс ЗДТГ, Онцгой байдлын хэлтсээс иргэд, ААНБ-уудад үер усны аюулаас урьдчилан сэргийлэх анхааруулга хүргэх талаар хороодын Засаг дарга нарт албан тоот хүргүүлсэн.

 

100

Үүрэг даалгаврыг: Онцгой байдлын хэлтэс, ТНААХ

Биелэлт гаргасан: Онцгой байдлын хэлтсийн Урьдчилан Сэргийлэх Асуудал Хариуцсан Мэргэжилтэн, Ахлах Дэслэгч Ж.Энхтөр, ТНААХ-ийн тохижилт, ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн Г.Туяацэцэг

 

13

 

 

Үерийн улмаас гэр хорооллын айл өрхүүдийн бохир хальж гудамж талбайд бохирдол үүссэн байдлыг шалгаж, эрүүл ахуйн дүгнэлт гаргах, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулах.

Онцгой байдлын хэлтэс: Дүүргийн Онцгой комиссын дарга үерийн гамшгийн голомтод шаардлагатай, яаралтай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгон үүссэн нөхцөл байдлын хор уршгийг арилгуулах, сэргээн засварлах зорилгоор ариутгал халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагааг Засаг даргын нөөц хөрөнгөөр зохион байгуулан хийхээр болсон ба үүнд дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс хяналт тавин ажиллах үүрэг өгөгдсөн.

Мэргэжлийн хяналтын хэлтэс: Үерийн улмаас гэр хорооллын айл өрхүүдийн бохир хальсан гудамж талбайд Сайн түшиг ХХК нийт 8320 м2 кв газарт ариутгал халдваргүйтгэлийн байдалд хяналт тавьсан бөгөөд тухайн ариутгал халдваргүйтгэлийн бодис жавилон, гипохлроид /сүүн уусмал/ шахмал болон уусмалаас бодисоос дээж авч НМХГ-т шинжилгээнд хамруулахаар хүргүүлсэн.

 

90

Үүрэг даалгаврыг: Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс

Биелэлт гаргасан: Онцгой байдлын хэлтсийн Урьдчилан Сэргийлэх Асуудал Хариуцсан Мэргэжилтэн, Ахлах Дэслэгч Ж.Энхтөр, Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, Халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Э.Дашмаа

БИЕЛЭЛТИЙН ДУНДАЖ

 

81%

 

 

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3315
26598
159300
2784679

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc