2018 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ

        

 

       

        2018 оны 10 сарын 02 өдөр                                                                                                                                                   Хан-Уул дүүрэг

Д/д

Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хүрсэн үр дүн

түүнийг нотлох нотолгоо

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Үнэлгээ

0-100

1

Нийслэлийн Засаг даргын орлогч нар хариуцсан салбарын агентлаг, харьяа газруудын удирдлагуудтай уулзаж нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг энэ долоо хоногт эцэслэн хэлэлцэж нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахад бэлтгэх.

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн 68 саналыг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 03/1293 албан бичгээр НЗДТГ-т хүргүүлсэн. Энэ удаа нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд хүргүүлэх санал ирээгүй болно.

 

-

 

Үүрэг даалгаврыг: Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс

Биелэлтийг гаргасан: Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Л. Отгонбаяр

2

Нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авах шуурхай бригадуудаа бэлэн байлгах. Дараагийн шуурхайд өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг танилцуулах.

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс:

2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа болон өөрийн хөрөнгөөр хийгдэж байгаа их, урсгал засварын явцын мэдээг 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 05/1790 тоот албан бичгээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэст хүргүүлсэн.

2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй 12 ажлаас 14,15-р хороо, Эрүүл мэндийн төв, 65-р цэцэрлэг, 134-р цэцэрлэг, 223-р цэцэрлэг, 118-р сургууль, 209-р цэцэрлэгийн засварын ажлууд бүрэн дууссан. Ажлын гүйцэтгэл 90%-тай байна. Нэмэлтээр дүүргийн төсвөөр 13 дугаар хорооны 1-р хэсэгт байрлах бохирын худгийг лайдаж цэвэрлэх, 52-р сургууль /бага сургууль/-ийн дулааны шугамыг дулаалах, Соёлын ордны цахилгааны монтажны засварын ажлуудыг гүйцэтгэж байна.

ХУД-ийн “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Нийслэлийн 2017-2018” оны өвөлжилтийн дүн, 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай А/515 дугаар захирамжийн биелэлтийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэст 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 05/1804 дүгээр албан бичгээр хүргүүлсэн.

 

80%

 

Үүрэг даалгаврыг: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Нийтийн аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Э. Баатарсүрэн

3

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн тохижилт, хог хаягдлуудыг цэвэрлэх, Хот тохижилтын газар, дүүргүүд өвлийн хугацаанд хүрэлцэхүйц хэмжээний давс, бодисын нөөцийг бүрдүүлэх, явган хүний зам дагуу орсон цасыг нэн даруй шүүрдэж болзошгүй осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх бэлэн байх.

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс:

2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар зам, талбайн халтиргаа гулгааг арилгахад хэрэглэгдэх давс, бодисын нөөц ТҮТ ОНӨААТҮГ-д давс 30тн, бодис 23тн, Хан-Уул Агро ОНӨААТҮГ-т 66тн давс, бодис 30тн байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дүүргийн Тохижилт Үйлчилгээний Төв 45.0 сая төгрөгөөр давс, бодис; Хан-Уул Агро ОНӨААТҮГ нэмж 40тн давс, 15тн бодисыг нэмж 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор нөөцлөхөөр төлөвлөж байна. “Охь мандал” ХХК өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 90 тн давс, 20тн бодис, “Эко эрин тохижилт” ХХК 40тн давс нөөцөлсөн, 12тн нөөцөнд байгаа. 10 дугаар сарын 03-ны өдөр давс, бодисын

 

70%

нөөцийн мэдээг Шуурхай, удирдлага зохицуулалтын төвд өгсөн.

Хан-Уул агро ОНӨААТҮГ:

Өөрсдийн хариуцсан зам талбайн их цэвэрлэгээг 10 хүний бүрэлдэхүүнтэй, 1 машинтай хариуцлагатай хийж гүйцэтгэсэн байна.

  1. Энэ хугацаанд зам талбайн үйлчлэгч

    нар өдөр тутам өөрсдийн хариуцсан замын түүвэр цэвэрлэгээ, автобусны буудал, замын нуух болон явган хүний замын хог шороог шүүрдэн, 170,100 км.кв талбайг цэвэрлэсэн.

  2. 14-р хороо, Нүхтийн амны нийтийн

    эзэмшлийн талбайн түүвэр хогийг цэвэрлэж, нийт 11,6 тн түүвэр хог ачуулав.

  3. Нийтийн эзэмшлийн гудамж, зам

талбайн хайс, хашлага, гэрлийн шон, хашаанд наасан зар реклам, хаягуудыг хуулан авч /нийт 8ш хаяг, зар/ цэвэрлэх ажлыг хийлээ.

Нийт 6 рейсээр 11,6 тонн хог тээвэрлэн ажилласан.

Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд нийт:

Давс 70 тонн, Бодис 15 тонн нөөцөд авсан байна явган хүний зам дагуу шүүрдэж болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх бүх ажил бэлэн байгаа болно.

 

ТҮТ ОНӨААТҮГ:

9,10,16-р хороонд үерийн усанд идэгдсэн зам талбайг засаж янзлах ажлыг гүйцэтгэн өөрийн хариуцсан 14 гудамж, 14 зам, 1 талбай, 3 н хорооны дундах цэвэрлэгээг хариуцан тогтмол цэвэрлэж байна. Мөн 128 тн давс бодисын тендер зарласан, 1000 ш шүүр багаж техник болон хөдөлмөр хамгаалалтын нормыг хангаж, авто машины өвлийн бэлтгэл ажлыг хангах шаардлагатай техник хэрэгслийг нөөцлөн ажиллаж байна.

 

 

 

Үүрэг даалгаврыг: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хан-Уул агро ОНӨААТҮГ, ТҮТ ОНӨААТҮГ

Нийтийн аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Э. Баатарсүрэн, Хан-Уул агро ОНӨААТҮГ-ын Хүний нөөц, Захирлынтуслах П. Оюунчимэг, ТҮТ ОНӨААТҮГ-ын Захирлын туслах Ө. Анхмаа

4

Нийслэлд нийтийн эзэмшлийн гудамж талбай болон эмнэлэг, сургуулийн орчны тохижилтын ажлуудыг ирэх сарын 10-н гэхэд бүрэн дуусгах, 15-нд нь Улсын комисст хүлээлгэж өгөх.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс:

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн Яармагийн нэгдсэн эмнэлгийн гадна талбайн тохижилтын ажил бүрэн дуусч, техник хяналтын комисс хүлээн авсан.

Эрүүл мэндийн төв:

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам талбайг тохижуулан тэмдэгжүүлж бэлэн болгож авто зогсоолын хайсжуулалт эмнэлгийн болон яаралтай тусламжийн машин чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлсэн.

Эмнэлгийн баруун талын гадна талбайг цардмалжуулах асуудлыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын төсвөөр 2019 онд санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн.

 

Боловсролын хэлтэс:

Дүүргийн сургууль, цэцэрлэгийн орчны тохижилтын ажлууд хийгдэж дууссан. Үүнээс: 118 дугаар сургуулийн гадна тохижилт улсын төсвийн 300,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж дууссан.

Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгүүд өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан гадна талбайгаа 8,0 сая төгрөгөөр тохижуулсан байна.

Сургууль, цэцэрлэгүүдийн гадна тохижилтыг шалгаруулж дүүргийн 32, 130 дугаар сургууль ЭКО СУРГУУЛЬ, 35, 223 дугаар цэцэрлэг ЭКО ЦЭЦЭРЛЭГ-ээр шалгарсан.

Одоогоор 41 дүгээр цэцэрлэгийн нийтийн эзэмшлийн гадна явган хүний замыг засаж байгаа бөгөөд засварын ажил дуусаагүй байна.

 

70%

 

Үүрэг даалгаврыг: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Боловсролын хэлтэс

Тохижилт, ногоон байгууламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г. Туяацэцэг, Эрүүл мэндийн төвийн Архив бичиг хэргийн ажилтан Л. Дуламсүрэн, БХ-ийн Статистик мэдээ, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Ц. Батбаяр

 

 

5

Мэдээллийн ил тод, аюулгүй байдлыг хангах зорилгоор Засгийн газрын 2009 оны 143 дугаар, 2013 оны 411 дүгээр тогтоолуудын хэрэгжилтийг хангах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

Төрийн захиргаа удирдлагын хэлтэс:

Хууль тогтоомжид заасан бусад мэдээллийн
ил тод байдлыг хангах
зорилгоор жирэмсний болон амаржсаны амралттай байгаа албан хаагчийн оронд 2 иргэнийг, ЗДТГ-т сонгон шалгаруулалтаар 4 иргэнийг тус тус томилон ажиллуулсан. Төрийн албаны мэргэшлийн шалгалтад орж нөөцөд бүртгэгдсэн иргэдээс 4 иргэнийг ЗДТГ-т томилон ажиллуулж, Засаг даргын Тамгын газрын зардлаар магистрын хөтөлбөрт 1, мэргэшүүлэх сургалтад 6 , гадны богино хэмжээний сургалтад 10, дотоодын богино хэмжээний сургалтад 15 албан хаагчдыг тус тус хамруулсан мэдээллийг http://khanuul.mn/ сайтад байршууллаа.

Мөн Удирдлагуудын гадаад томилолтын талаарх мэдээлэл томилолт бүрээр байршуулан ил тод байдлыг ханган ажилласан. Үүнд: БНСУ-ын Бусан хотын Хэүндэ дүүрэгт хийсэн албан айлчлалын талаарх мэдээллийг 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр, Япон Улсын Мусашимураяама хотод хийсэн албан айлчлалын талаарх мэдээллийг 2018 оны 04 дүгэр сарын 05-ны өдөр, БНСУ-ын Гёнсан аймгийн Хаман суманд хийсэн албан айлчлалын талаарх мэдээллийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр, БНБУ-ын Софи хотын Изгрев дүүрэгт хийсэн албан айлчлалын талаарх мэдэллийг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр, БНТУ-ын Стамбул хотод албан томилолтоор ажилласан тухай мэдээллийг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр, мөн БНХАУ-ын ӨМӨЗО-ын Эрээн хотод хийсэн албан айлчлалын мэдээллийг 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр, нийт 6 удаагийн албан томилолтын мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт дүүргийн http://khanuul.mn/ цахим хуудаснаа байршуулав.

 

Санхүү, төрийн сангийн хэлтэс:

1. Шилэн дансны тухай хуулийн дагуу орон нутгийн төсөвт байгууллагуудын санхүүжилт болон санхүүжилтийн гүйцэтгэлийн мэдээ, мөн 5,0 сая төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээг шилэн дансанд мэдээллэн ажиллаж байна.

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу хөрөнгө оруулалтын тендерт шалгарсан аж ахуй нэгжүүдийн зөвлөмжийг ХААА-наас хүлээн авч хянан үзэж, гэрээ байгуулан, гүйцэтгэлийг олгож ажиллаж байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн 10 зөвлөмж, дүүргийн төсвийн хөрөнгөөр хийгдэх 11 зөвлөмж хүлээн авч гэрээ байгуулсан байна. Мөн ахмадын сувиллын барилгын зураг төсөв боловсруулах, гэрэлтүүлэг, камержуулалт, хороодод хийгдэх тохижилтын ажлын зураг төсөв боловсруулах төсөл арга хэмжээнүүдийн зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулсан. Эдгээр мэдээллийг сар бүр Шилэн дансны мэдээллийн систем болох “shilendans.gov.mn сайтад хуулийн хугацаанд нь мэдээллэн ажиллаж байна.

 

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс:

Дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/73 дугаар захирамжаар баталсан дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн жагсаалт, дүүргийн Засаг даргын 2018 оны 07 сарын 31-ны А/241 дугаар захирамжаар шинэчлэн баталсан дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2018 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг Khanuul.mn сайтын ил тод байдал цэсэд тус тус байршуулан мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллаж байна.

 

Худалдан авах ажиллагааны алба:

Худалдан авах ажиллагааны ил тод нээлттэй байдлыг хангах зорилгоор http://khanuul.mn/ цахим системд урилга 52, нээлт 43, үр дүн 32, Залруулга 2 http://www.khanuul.procurement.gov.mn/catalog/ цахим системд урилга 46, нээлт 31, үр дүн 27, https://www.tender.gov.mn/mn/index/ цахим системд урилга 26, үр дүн 16 тус тус мэдээлэл хүргэж ажиллаж байна мөн иргэнээс ирсэн санал, хүсэлт, мэдээлэл гомдлыг хүлээн авах үүднээс Ub1200.mn сайтыг ашиглан өргөдөл гомдлыг хүлээн авч ажиллаж байгаа бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар иргэд аж ахуйн нэгжүүдээс өргөдөл гомдол ирүүлээгүй байна түүнчлэн албаны мэдээллийн самбарт байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөж байгаа хууль тогтоомж дүрэм журам зааврыг байршуулж тогтмол шинэчилж ажиллаж байна.

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс:

Байгууллагын цахим хуудасны агуулга, бүтэц, хөгжүүлэлтэд тавигдах шаардлагыг тодорхойлсон MNS 6285:2011 Монгол Улсын стандартыг хангасан http://han-uul.hudulmur-halamj.gov.mn/ албан ёсны цахим хуудсыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас үүсгэж өгсний дагуу хуульд заасан мэдээллийг ойлгомжтой байдлаар байрлуулж, олон нийтэд түгээн ажиллаж байна.

Байгууллагын цахим хуудсын загвар, цэсийг ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт болох Засгийн газрын 143 дугаар тогтоолын дагуу байгууллагын үйл ажиллагаа болон зохион байгуулсан үйлчилгээ, арга хэмжээний талаарх мэдээ мэдээллийг цаг тухай бүр нь иргэд олон нийтэд ил тод, хөнгөн шуурхай, хүртээмжтэй хүргэж ажиллаж байна.

Иргэд олон нийтэд мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэх зорилгоор олон нийтийн хэрэгсэл, хэлтсийн мэдээллийн самбар, ХХҮЕГ-н мэдээлэл технологийн төвийн гаргасан заавар журмын дагуу салбар дундын нэгдсэн цахим хуудас http://han-uul.hudulmur-halamj.gov.mn/, Хан-Уул дүүрэг Хөдөлмөр, халамж face хуудас, Хан-Уул дүүргийн Засаг Даргын Тамгын газрын Khanuul.mn сайтад 7 хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагт мэдээллийг тогтмол бэлтгэн хүргүүлэн ажиллаж байна. 2018 оны 9 дүгээр сарын байдлаар давхардсан тоогоор 228 мэдээ, мэдээллийг сошиал сүлжээгээр түгээж ажилласан.

 

Дотоод аудитын алба:

Сар бүр Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж Төсвийн ерөнхийлөн захирагчид сарын 15-ны дотор танилцуулан ажиллаж байна. Мөн албаны төсвийн гүйцэтгэлийн мэдээ, батлагдсан төсөв, төсвийн төсөл, үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайланг гарсан тухай бүр албаны http://audit.khanuul.mn/index.html сайтад байршуулж ажиллаж байна.

 

100%

 

Үүрэг даалгаврыг: Төрийн захиргаа удирдлагын хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Дотоод аудитын алба

 

ТЗУХ-ийн Хүний нөөц, ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Н. Сарангуа, Гадаад харилцаа хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн К. Асылжан, Санхүү, төрийн сангийн хэлтсийн төсвийн орлогын мэргэжилтэн Ц. Лхагвасүрэн, ЭЗТХ-ийн Орон нутгийн хөгжил, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Г.Одончимэг, ХААА-ны мэргэжилтэн Э. Мөнхжаргал, ХөХҮХ-ийн Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Б. Мөнхцацрал, Дотоод аудитын албаны аудитор Ү.Шинэтөр

6

Нийслэлийн иргэдийг томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, үр дүнтэй оношлох, эмчлэх, эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээ үзүүлэх байнгын бэлэн байдлыг хангах, идэвхжил, дэгдэлтийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлж ажиллах.

Эрүүл мэндийн төв:

Улирлын чанартай амьсгалын замын цочмог халдварт өвчний дэгдэлтийн үед хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, бэлэн байдлыг ханган ажиллах чиглэлээр дүүргийн ЭМТөвийн даргын А/101 дүгээр тушаалыг гарган ТТТӨ-ний идэвхжил, дэгдэлтийн үед ажиллах хүний нөөцийн судалгааг гаргаж бэлтгэл ажлыг ханган дараах арга хэмжээнүүдийг авч ажилласан.

  1. Дүүргийн хэмжээнд томуугийн эсрэг

    вакцинд хамрагдах эрсдэлт бүлгийн 3531 хүний судалгааг гарган НЭМГ, ХӨСҮТ-д хүргүүлсэн.

  2. ӨЭМТ, ЕБС, цэцэрлэгийн эмч

    сувилагч нарт ТТТӨ-нөөс урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээ сэдвээр сургалтыг зохион байгуулсан.

  3. ЭМС-ын 362 дугаар тушаалын дагуу

    яаралтай тусламжийн эм тарианы нөөц, шаардлагатай байгаа эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хувцас, хэрэгслийн нөөцүүдийн судалгааг гарган ажиллаж байна.

  4. ТТТӨвчин, амбулаторийн нийт

    үзлэгийн 5% хүртэлх үед уртасгасан цагаар ажиллах эмчийн хуваарийг гарган иргэдэд зөвлөгөө өгөх 11345903 утсыг хүүхдийн кабинетад байршуулан ажиллуулж байна.

  5. Нэмэлтээр дэлгэх 20 орны нөөцийг

    бэлэн болгосон.

  6. Хан Уул эрүүл мэндийн төвийн вэб

сайт, page хуудсаар дамжуулан “Томуу томуу төст өвчнөөс сэргийлье, “Томуу, томуу төст өвчний эсрэг уламжлалт арга” зурагт хуудас, Дархлаа сайжруулах цэгэн иллэг хийх гарын авлага, Ханиаж найтаах соёл гарын авлага зэргийг тус Эрүүл мэндийн төвийн веб сайт, page хуудсаар дамжуулан нийт 1394 хүнд сурталчилгаа хийсэн.

 

80%

 

Үүрэг даалгаврыг: Эрүүл мэндийн төв

Эрүүл мэндийн төвийн Архив бичиг хэргийн ажилтан Л. Дуламсүрэн

 

 

7

Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах.

Төрийн албаны удирдах ажилтны Улсын зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмж дээд байгууллагаас ирүүлээгүй байна.

Дээд байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтийг ханган ажиллана.

-

 

Үүрэг даалгаврыг: Төрийн захиргаа удирдлагын хэлтэс

Хүний нөөц, ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Н. Сарангуа

 

 

Биелэлтийн үнэлгээ

 

 

80%

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1700
6022
136132
2964971

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc