“АЗ ЖАРГАЛЫН БЭЛЭГ” ХАРШИЙН СҮЛД МОДНЫ НААДАМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

   Хан-Уул дүүргийн шилдэг хүүхдүүдийн дунд зохион байгуулагдсан “Аз жаргалын бэлэг” харшийн сүлд модны  наадам 12 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд дүүргийн Соёлын ордонд амжилттай зохион байгуулагдлаа. Сүлд модны наадамд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын орлогч Г.Батсайхан, А.Амартүвшин болон ИТХ-ын төлөөлөгчид оролцож хүүхэд багачуудад шинэ жилийн баяр хүргэж, дүүргийн оны “Шилдэг манлайлагч хүүхэд”, “Шилдэг оюунлаг хүүхэх”, “Шилдэг авьяаслаг хүүхэд”, “Шилдэг тамирчин хүүхэд”, “Шилдэг бүтээлч хүүхэд” гэсэн номинацаар нийт 40 хүүхдийг шалгаруулж Засаг даргын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Мөн бүтэн өнчин, амьжиргааны түвшин доогуур орлоготой айл өрхийн болон хөгжлийн бэрхшээлтэй 200 хүүхдүүдэд шинэ жилийн гарын бэлэг гардуулж,  дүүргийн шилдэг сурагч Р.Энхзаяагийн бүтээл болох “Аз жаргалын бэлэг” хөгжимт жүжгийг үзэж сонирхууллаа.
            Энэхүү сүлд модны наадмыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Соёлын ордон, Хүүхэд гэр бүлийг дэмжих төв хамтран зохион байгуулж, ивээн тэтгэгчээр “Шинэ Сонголт” брэнд тавилгын их дэлгүүр хамтран ажилласан юм.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1092
17444
96312
121201

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc