НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2019 ОНЫ 05 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ /№09/

 

       

2019 оны 05 дугаар сарын 23                                                                                                                                                               Улаанбаатар хот

Д/д

Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хүрсэн үр дүн

түүнийг нотлох нотолгоо

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Үнэлгээ

0-100

1

Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Иргэдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 04 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллах, заалт бүрээр биелэлтээ ирүүлэх /Нийслэлийн нийт байгууллагууд/

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс:

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дүгээр албан даалгаврыг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 03/1658 дугаар албан бичгээр ирүүлсний дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад танилцуулж, холбогдох хэлтэс, албадын дарга нарт 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 04/872 дугаар албан бичгээр хүргүүлж, улирал бүр биелэлтийг авахаар хяналт тавин ажиллаж байна.

Албан даалгаврын хэрэгжилтийг ханган, хяналт тавьж ажиллах

100%

Үүрэг даалгаврыг: Нийт байгууллага

Биелэлт гаргасан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн Б.Ариунаа

2

Нийслэлийн хэмжээнд худалдан авах ажиллагааг ил тод нээлттэй, олон нийтийн оролцоотой зохион байгуулах, удаашралтай байгаа төсөл, арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх. /Эрх шилжүүлсэн байгууллагууд/ Барилга барих газаргүй сургууль, цэцэрлэгүүдийн тухайн орчны боломжит газрын судалгааг хийж асуудлыг шийдвэрлэх. /Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар/

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс:

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2019 онд хэрэгжих худалдан авах ажиллагааны эрх шилжин ирсэн 34 төсөл, арга хэмжээний тендерийн баримт бичиг боловсруулагдаж байна.

Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих 800.0 сая төгрөгийн 14 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрх шилжин ирсэн. Үүнээс

  • Үнэлгээ хийгдэж буй-2
  • Тендер зарлагдсан-1
  • Тендер зарлагдах шатанд-3
  • Ажлын даалгавар боловсруулж буй-3
  • Зураг төсөв, техникийн тодорхойлолт хүлээгдэж буй-5 төсөл, арга хэмжээ байна.

Худалдан авах ажиллагааны алба:

Худалдан авах ажиллагааны алба нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар:

-материал хүлээн авч байгаа-9,

-үнэлгээ хийгдэж байгаа-10,

-гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлсэн-44,

-зураг төсөв, ажлын даалгавар ирүүлээгүй-82 төсөл арга хэмжээ байна. Эдгээр материалуудыг хурдан ирүүлэх талаар Захиалагчид 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 87 дугаар албан бичгээр хүргүүлсэн. Зураг төсөв, ажлын даалгавар ирүүлсэн даруйд тендер шалгаруулалтын ажлыг хуулийн хугацаанд хурдан шуурхай зохион байгуулж ажиллана.

Газар зохион байгуулалтын алба:

2019 онд Улсын төсвийн хөрөнгөөр шинээр болон өргөтгөл барьж байгаа нийт 7 сургууль, 12 цэцэрлэг байгаа бөгөөд газрын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн.

Тендер шалгаруулалтын ажлыг хурдан шуурхай чирэгдэлгүй, ил тод нээлттэй хуулийн хугацаанд цаг тухай бүрт нь зохион байгуулж ажиллах

80%

Үүрэг даалгаврыг: Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, Газар зохион байгуулалтын алба

Биелэлт гаргасан: Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн орон нутгийн хөгжил, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Г.Одончимэг, Худалдан авах ажиллагааны албаны бичиг хэрэг, архивын ажилтан Э.Мөнхжаргал, Газар зохион байуулалтын албаны кадастрын мэргэжилтэн Д.Оюунсүрэн

3

Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэр болон нийтийн эзэмшлийн гудамж талбайд хийгдэж байгаа тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажлуудыг уялдуулж, энэ хүрээнд хийх ажлын нэгдсэн төлөвлөгөөг гаргаж, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай уулзалт зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба/ Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлтийг хийх, зориулалтын усалгааны машинаар усалж, чийгшүүлж ажиллах. /Дүүргийн Засаг дарга нар, Холбогдох мэргэжлийн байгууллагууд/

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс:

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд 2019 онд хийгдэх тохижилт, ногоон байгууламж, бүтээн байгуулалтын ажлуудын хүрээнд орчны эрүүл аюулгүй, тав тухтай байдлыг хангуулах, өнгө үзэмжтэй байлгах, ажил үүргийн уялдаахолбоог сайжруулах ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/134 дүгээр захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж төлөвлөгөө гарган, хийж хэрэгжүүлж байгаа ажлын тайлан мэдээг 14 хоног тутам Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд мэдээлж байна. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, ААНБ, СӨХ, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд орчны хариуцсан талбайгаа моджуулах, зүлэгжүүлэх, тогтмол усалгаа чийгшүүлэлт хийж байх тухай мэдэгдлийг 2019 оны 04 сарын 17-ны өдрийн 09/729 дүгээр албан бичгээр хүргүүлж 7 хоног бүрээр тайлан мэдээг нэгтгэж Тамгын газрын даргын шуурхай зөвлөгөөнд танилцуулж байна. Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ болон “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ-ууд хариуцсан зам талбай чийгшүүлэлт болон ногоон байгууламжийн усалгааг тогтмол хийж байна.

“Хан-Уул Агро” ОНӨААТҮГ:

ХУД-ийн 1-р байр /44ш мод/ 1 удаа

ХУД-ийн 15-р байр /35ш мод/ 1 удаа

Удирдлагын академи /102ш мод/ 1 удаа

ХУД-ийн 3-р байр /55ш мод/ 1 удаа

Чингисийн өргөн чөлөө /100шмод/ 1 удаа

Нисэх, яармагын /1278ш мод/ 1 удаа

/1614ш мод/ 10 рейсээр 230,5 тонн усаар усалсан.

1.Наадамчдын зам дагуу хойд тал 1278ш

2.Наадамчдын зам дагуу урд тал 1080ш

3.Эскадрилын хөшөөнөөс зүүн 4 замын уулзвар хүртэл 457ш

4.Зүүн 4 замаас баруун 4 зам хүртэл 437ш

5.Баруун 4 замаас Саппорогийн уулзвар хүртэл 524ш

6.Саппорогоос 5 шар хүртэл 287ш том оврын шилмүүст нарс модыг зориулалтын машинаар шүршиж угаах ажлыг гүйцэтгэсэн.

Өгөгдсөн үүрэг даалгаврыг хангаж ажиллах

100%

Үүрэг даалгаврыг: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ

Биелэлт гаргасан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн Тохижилт, ногоон байгууламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Туяацэцэг, “Хан-Уул Агро-ОНӨААТҮГ”–ын хүний нөөцийн мэргэжилтэн П.Оюунчимэг

4

2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдах “Улаанбаатар” олон улсын марафон бүх нийтийн гүйлтэд нийт байгууллагууд идэвхитэй оролцох, иргэдийн аюулгүй байдлыг сайтар хангах. /Нийслэлийн нийт байгууллагууд/

Нийгмийн бодлогын хэлтэс:

“Улаанбаатар марафон-2019” олон улсын гүйлтийн тэмцээн 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдаж Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, аж ахуйн нэгж байгууллагын нийт удирдлага, албан хаагчид, ЕБС-ийн захирал, багш, сурагчид болон 16 хорооны нийт 6500 иргэд Энхтайвны гүүрнээс маршаар алхаж олон улсын тэмцээнд идэвхтэй оролцсон.

Цагдаагийн I хэлтэс:

Улаанбаатар марафон-2019” олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулагдах үед хэв хурам сахиулан, хамгаалалтад ажиллах албан хаагчдыг томилон, 1 дүгээр эмнэлгийн зүүн хойд уулзвар, БНСУ-ын элчин сайдын яамны зүүн шинэ уулзвар, 1 дүгээр эмнэлгийн зүүн урд уулзвар, Япон улсын элчин сайдын яамны зүүн шинэ уулзвар, Гурван гал худалдааны төвийн явган хүний гарц, хүүхдийн ордны баруун уулзвар, Хаан браун рестораны урд уулзвар, Төв шуудангийн уулзварт тус тус 30 алба хаагч 08:00-17:00 цагийн хооронд гар станц 25, энгэрийн камер 35, агсамж, тусгай хэрэгсэл 30 ширхэгтэй гүйлтийн замыг бүрэн хяналтад авч ажилласан.

Ажиллах хугацаанд зөрчил дутагдал гараагүй бөгөөд хамгаалалтын нөхцөл байдлын талаар шуурхай удирдлагын штаб /төв/-д тухай бүр нь мэдээлж, удирдлагаас өгсөн үүрэг, чиглэлийг цаг тухайд бүр биелүүлж ажилласан.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг хангаж ажиллана

100%

Үүрэг даалгаврыг: Нийгмийн бодлогын хэлтэс, Нийт байгууллага

Биелэлт гаргасан: Нийгмийн бодлогын хэлтсийн эрүүл мэнд, биеийн тамир, спорт, индексийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Солонго, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн урьдчилан сэргийлэх хэлтсийн ажилтан, хошууч Г.Баянбямба

5

Нийслэлд үйл ажиллагаа эрхэлж байгаа бүх төлбөртэй зогсоолуудыг “Бямба гаригт” үнэ төлбөргүй болгох асуудлыг судалж шийдвэрлэх. /Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч, Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Авто замын газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар, Дүүргүүд/

Замын цагдаагийн хэлтэс:

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Нийслэлийн авто замын хөгжлийн газартай гэрээ байгуулан төлбөртэй зогсоолын

үйл ажиллагаа явуулж байгаа “Эрин Монгол групп” ХХК, “Халиун төгөл” ХХК, “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ зэрэг 3 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Дүүргийн гудамж замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор амралтын өдөр буюу “Бямба гариг”-т төлбөртэй зогсоолуудыг иргэдэд үнэ төлбөргүйгээр үйлчлэн хамтран ажиллах талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газарт 14-2и/239 дугаартай албан бичгийг хүргүүлсэн.

Мөн томоохон худалдаа, үйлчилгээний газрууд болох “Номин юнайтед” ХХК, “Зайсан хилл” ХХК, “Таван богд фүүдс” ХХК, “Зайсан скуар” өөрсдийн гадна талд байрлах төлбөртэй зогсоолуудыг амралтын өдрүүдэд иргэдэд үнэ төлбөргүйгээр ашиглуулан хамтран ажиллах талаар мэдэгдэл хүргүүлсэн.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана

100%

Үүрэг даалгаврыг: Замын цагдаагийн хэлтэс

Биелэлт гаргасан: Замын цагдаагийн хэлтсийн ахлах зохицуулагч Б.Батгэрэл

6

Нийслэл хотын цахим хэрэглээний асуудлыг анхаарах ажлын хүрээнд үйлчилгээний байгууллагууд “Wi-Fi” орчныг судалж, тоог нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулах. /Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, Дүүргүүд/

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс:

Хан-Уул дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байранд утасгүй интернэт “Wi-Fi-ийг бүрэн нэвтрүүлж, ашиглаж байгаа бөгөөд 16 хороодын нэг цэгийн үйлчилгээний байранд утасгүй интернэтийг холбон үйл ажиллагаагаа явуулж байна.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

100%

Үүрэг даалгаврыг: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийт байгууллага

Биелэлт гаргасан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн Б.Ариунаа

7

НИТХ-ын 2019 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 24/17 дугаар тогтоолоор батлагдсан "Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ын хэрэгжилтийг сайтар хангах, буулгасан хайс, хашааны газруудад тохижилт хийх ажлын төлөвлөгөөг гаргах, бүртгэлжүүлэх. /Захирагчийн ажлын алба, Хот, байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын алба, Дүүргүүд/

Газар зохион байгуулалтын алба:

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор хашаа хайс нэгдсэн арга хэмжээг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 43-р байрны урд талд зөвшөөрөлгүй барьсан хашаа болон 11-р хороо Зайсан толгой Дайчдын хөшөөний авто машины зогсоолд зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-ийг тус тус чөлөөлөөд байна.

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс:

Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ыг 16 хороо болон дүүргийн газар зохион байгуулалтын албанд 2019 оны 09/995 дугаар албан бичгээр хүргүүлж, газар зохион байгуулалтын албатай хамтран 52 дугаар сургуулийн хойд талын 50 метр урт хайс, хашлагыг буулгаж газар чөлөөлөх ажлыг хийж, чөлөөлсөн газарт шинээр явган зам тавих саналыг Захирагчийн ажлын албанд хүргүүлсэн.

Газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлэх

100%

Үүрэг даалгаврыг: Газар зохион байгуулалтын алба,

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Биелэлт гаргасан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн Тохижилт, ногоон байгууламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Туяацэцэг, Газар зохион байуулалтын албаны кадастрын мэргэжилтэн Д.Оюунсүрэн

8

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрууд ажлын зохион байгуулалтыг хийж, бусад холбогдох байгууллагуудтай хамтран хотын стандартыг бий болгох, ямар ажлуудыг зохион байгуулах талаар 2019 оны 05 дугаар сарын 27-ны шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах. НЗДТГазар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд дээрх байгууллагуудад дэмжлэг үзүүлж, ажлаа уялдуулах талаар саналаа хүргүүлж ажиллах. /Нийт байгууллагууд/

Замын цагдаагийн хэлтэс:

Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, хотын стандартыг бий болгох ажлын хүрээнд тус дүүргийн замын хөдөлгөөний түгжрэл саатлыг бууруулах, зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Чингисийн өргөн чөлөө, Энхтайвны гүүрнээс 120-н мянгатын уулзвар хүртэл явган хүний хөдөлгөөнийг хязгаарласан эгнээ тусгаарлах хайс, хашлага байрлуулах, БММЗ чиглэлийн автобусны эцсийн зогсоолыг “Лавай” худалдааны төвийн баруун талд зөөж шилжүүлэх, Яармагийн замд шинээр 1 байршилд хурдны зөрчлийн суурин камер байршуулах, Удирдлагын академийн гудамжны 2 байршилд шинээр чиглэлийн тээврийн хэрэгслийн буудлыг хийж гүйцэтгүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулахад шаардлагатай хөрөнгө төсвийг шийдвэрлүүлэх, холбогдох байгууллагуудаар хийж гүйцэтгүүлэх зэрэг саналуудыг Тээврийн цагдаагийн албанд хүргүүлсэн.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана

80%

Үүрэг даалгаврыг: Замын цагдаагийн хэлтэс

Биелэлт гаргасан: Замын цагдаагийн хэлтсийн ахлах зохицуулагч Б.Батгэрэл

9

НЗДТГ-ын “Явуулын ажлын байр” ажиллаж эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дүүрэг, хороонд ажиллах ажлын хуваарьтай уялдуулах, бэлтгэлийг сайтар хангах. /НЗДТГазар, Захирагчийн ажлын алба, Хэрэгжүүлэгч агентлагууд/

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс:

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Хан-Уул дүүрэгт ажиллах болсонтой холбогдуулан хөтөлбөрт тусгах санал болон дүүргийн танилцуулгыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлж, бэлтгэл ажлыг хангасан.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг хангаж ажиллана

100%

Үүрэг даалгаврыг: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Биелэлт гаргасан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн

10

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд ил задгай архидан согтуурч, танхайрч, иргэдийн ая тухтай байх нөхцөл байдлыг алдагдуулж байгаад анхаарч цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /Нийслэлийн Цагдаагийн газар, Дүүргүүд, бусад мэргэжлийн байгууллагууд/

Цагдаагийн I хэлтэс:

Тус цагдаагийн хэлтсээс согтуурах, мансуурах донтой хүнийг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн төв болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналтад авч, албадан эмчлүүлэхээр “Албадан эмчилгээ-3” тусгай арга хэмжээг 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 05 дугаар сарын 09-ний өдрүүдэд зохион байгуулж ажилласан. Арга хэмжээний хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөөг 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хэлтсийн даргаар батлуулж, нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагчдад танилцуулан, үүрэг чиглэл өгч ажилласан.

Арга хэмжээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, Эрүүлжүүлэх, саатуулах байр хариуцсан ахлах байцаагч нар, хэсгийн байцаагч 5, хороон цагдаа 4, эрүүлжүүлэх, саатуулах байрны 4, нийт 15 алба хаагч оролцсон.

Тус хэлтсийн хариуцсан хороодын нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, удаа дараа эрүүлжүүлэгдсэн болон архинд донтох өвчтэй иргэдийг архины албадан эмчилгээнд хамруулах чиглэлээр нийт 24 иргэнийг 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тус цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд саатуулсан. Тухайн иргэдийг дүүргийн Эрүүл мэндийн төв болон Яармагийн нэгдсэн эмнэлэгт нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоонд хамруулан 3 иргэн нь эрүүл мэндийн оношилгоонд тэнцээгүй, архинд донтох өвчтэй нь тогтоогдон, 21 иргэний эмчийн дүгнэлтийг гаргуулж, холбогдох материалыг бүрдүүлэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 5 хүнийг эмчилгээнд явуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон татгалзаж, 16 хүнийг архины албадан эмчилгээнд явуулах шүүхийн шийдвэр гаргуулан 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Баян сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа албадан эмчилгээний газарт хүргэн, эмчилгээ хийлгэж байна.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг хангаж ажиллана

100%

Үүрэг даалгаврыг: Цагдаагийн I, II хэлтэс

Биелэлт гаргасан: Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн урьдчилан сэргийлэх хэлтсийн ажилтан, хошууч Г.Баянбямба

10 ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ 96 ХУВЬТАЙ ХЭРЭГЖСЭН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

817
0
72356
4522720

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc