Эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдийг шагнаж урамшууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 170 тоот зарлигаар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан  иргэдийг өнөөдөр шагнаж урамшууллаа. Төрийн дээд одон медалиар гардуулах  ёслолын ажиллагаанд Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Засаг даргын орлогч А.Амартүвшин, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил ИТХ-ын төлөөлөгч Ч.Базарзаяа, Ч.Пүрэвсүрэн, Засаг дагын Тамгын дарга Б.Энхболд  нар оролцлоо. Хан-Уул дүүргийн 16 хорооны иргэдээс Хөдөлмөрийн хүндэт медалиар 31, Алтан гадас одонгоор 52, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 10, Цэргийн гавьяаны одонгоор 1, Цэргийн хүндэт медалиар 1, Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгээр 1, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр 1 хүн тус тус шагнууллаа.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

381
12276
102981
1234599

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc