НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2019 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 10-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№17/

 

 

2019 оны 09 дүгээр сарын 11                                                                                                                                                                         Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

Газар зохион байгуулалтын алба, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

“Тавантолгой түлш” ХХК-ийн агуулах, талбайг чөлөөлөх зорилгоор дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт шинээр байгуулах 15 бөөний төвийн байршлын газрын асуудлыг өнөөдрийн дотор шийдвэрлэж ажиллах. /Газар зохион байгуулалтын алба, Дүүрэг, Хорооны Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

2

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт байрлах дундын бөөний төвөөс хороодод байрлах борлуулалтын цэгт сайжруулсан түлшийг тээвэрлэх, нөөцлөх, түгээх болон борлуулалтын цэгээс айл, өрхөд нийлүүлэх ажлыг зохион байгуулах. Сайн ажилласан дүүрэг, хороодын Засаг дарга нарыг урамшуулах, хариуцлага алдсан хороодын Засаг дарга нарт хариуцлага тооцох, үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажиллах. /Дүүрэг, Хороодын Засаг дарга, Хэсгийн ахлагч нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

3

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, хороодын Засаг дарга нар

Айл өрхүүдийн түлшний картыг 09 сарын 15-ны өдрийн дотор түгээж дуусгах ажлыг зохион байгуулах; Хороодын Засаг дарга нар карт түгээх ажилд сайн дурын ажилтнуудыг татан оролцуулж ажиллах. /Агаарын бохирдолтой тэмцэх газар, Дүүрэг, хороодын Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

4

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Нийт байгууллага

Нийслэлийн хэмжээнд 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд өвлийн улиралд иргэдийг дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авах шуурхай ажиллагааны бэлтгэлийг хангах. /Захирагчийн ажлын алба болон харьяа байгууллагууд Дүүргүүд, Хэрэгжүүлэгч агентлагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

5

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Авто зам болон инженерийн шугам сүлжээ, засвар шинэчлэлийн ажлын хүрээнд ухсан нүх шуудууг стандартын дагуу засаж тохижуулж 9 сардаа багтааж дуусгах. Захирагчийн ажлын алба, Хэрэгжүүлэгч агентлагууд, Харьяа газрууд, Дүүрэг, хороодын Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

6

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Нийтийн эзэмшлийн гудамж талбай болон эмнэлэг, сургуулийн орчны тохижилтын ажлуудыг 9-р сарын 30-ны дотор дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгөх. /Захирагчийн ажпын алба, Хөрөнгө оруулалтын газар, Эрүүл мэндийн газар, Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

7

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс

“Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн хэрэгжилт, үр дүнг НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэстэй тулгаж дуусгах. /Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллага/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

8

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс, Худалдан аван ажиллагааны алба

Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх, гэрээний хариуцлагыг шат шатанд өндөржүүлж ажиллах./Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллага/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

9

Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсролын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс,

Явган зорчигч болон хүүхдийг замын хөдөлгөөний осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, сургуулийн орчин болон хүүхэд, багачуудын цугладаг газруудад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах, зохицуулалт хийх ажлыг зохион байгуулах. /Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Дүүрэг, хорооны Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

10

Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсролын хэлтэс Цагдаагийн I,II хэлтэс

Гурван ээлжээр болон 2 ээлжээр хичээллэж байгаа Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг орой үдшийн цагаар аюулгүй байдал гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж ажиллах. /Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Дүүрэг, хорооны Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

11

Хууль зүй, архивын тасаг

“Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-т шалгуулах бэлтгэлээ бүх байгууллага сайтар хангах. Архивын цахим системийг нэвтрүүлж ажиллах. /Дүүргийн ЗДТГазрын дарга нар, Агентлагуудын удирдлагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

12

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд, агентлаг, харьяа газрууд шинэчлэгдсэн стандартын дагуу гадна хаягаа 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор шинэчилж дуусгах./Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллага/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

13

Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс

Нийслэлийн иргэдэд соёлтой, тав тухтай үйлчилгээний орчинг бий болгох зорилгоор бүх худалдаа, үйлчилгээний байгууллагууд иргэдэд ариун цэврийн өрөөг үнэ төлбөргүй ашиглуулдаг болгох. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

14

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар албан даалгаврын хүрээнд хэрэгжилтийг эрчимжүүлэх, агентлаг, дүүрэг бүр албан даалгаварт тусгасан чиглэл бүрээр хэрэгжүүлсэн ажлынхаа тоо мэдээ, тайланг чанартай боловсруулж Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газарт 2019 оны 10 дугаар сарын 01-ний дотор хүргүүлэх. /Холбогдох агентлаг, газар Дүүргийн Засаг даргын тамгын газар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

15

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Орон сууц, гэр хорооллын доторх тохижуулах шаардлагатай тоглоомын талбайн судалгааг дахин гаргаж Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газарт 2019 оны 09 дүгээр сарын 16-ны дотор ирүүлэх. /Дүүргүүдийн Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

16

Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд байгууллага бүр орчныхоо 50 м газрыг цэвэрлэх, тохижуулах үүргээ хангалтгүй биелүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын нэр, орчны зургийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж, газрын гэрчилгээг цуцлах хүртэл арга хэмжээг авах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Газар зохион байгуулалтын алба, Дүүрэг, Хорооны Засаг дарга/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

17

Газар зохион байгуулалтын алба

Засаг даргын захирамж шийдвэр гарсан иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах гэрчилгээг олгохгүй, хүнд суртал гаргаж иргэдийг чирэгдүүлж байгаа үйлдлийг таслан зогсоож, түргэн шуурхай үйлчлэх /Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Дүүргийн Засаг дарга/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2019.09.17-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/

 цахим хаягаар хүлээн авна

 

 

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2580
8928
85021
4659236

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc