НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2019 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 23-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№18/

 

 

2019 оны 09 дүгээр сарын 23                                                                                                                                                                         Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Боловсролын хэлтэс

Энэ онд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдэж байгаа ажлуудын гүйцэтгэл, чанар, үр дүнг салбар бүрээр гаргаж 2019 оны 10 дугаар сарын 01-ны дотор Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах.

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

2

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн инженерийн хангамжийн байгууллагууд шугам сүлжээний засвар үйлчилгээний худаг, камерын бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, эвдэрсэн, үрэгдсэн тохиолдолд шуурхай засварлаж, хэвийн ажиллагааг хангах. /Захирагчийн ажлын алба, Инженер хангамжийн байгууллагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

3

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Халаалтаа аваагүй орон сууцны байруудад дулааныг яаралтай өгөх, засварын ажлуудаа шуурхай зохион байгуулж ажиллах, хувийн орон сууцны конторууд дулааны тохируулгаа сайтар хийлгүүлж ажиллах, гомдол чирэгдэл гаргахгүй, техникийн доголдол саадлыг арилгах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах./Захирагчийн ажлын алба, Орон сууц нийтийн аж ахуй удирдах газар, Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

4

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Нийслэлийн иргэдийг сайжруулсан түлшээр хангах үйл ажиллагаанд хяналт тавих нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд, албан тушаалтнууд хороодод ажиллах хуваарь батлагдсан байгаа тул хэрэгжилтийг хангах, тайлан мэдээгээ хугацаанд нь ирүүлээгүй байгууллагуудын удирдлагуудад хариуцлага тооцож ажиллах. /Нутгийн захиргааны нийт байгууллагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

5

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

“Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд дүүрэг, хороондоо хийсэн ажлуудынхаа үр дүнг дүгнэж, тайлан мэдээгээ Захирагчийн ажлын албанд хүргүүлж ажиллах./Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

6

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

1 сарын хугацаанд дүүргийн Засаг дарга нар дүүргийнхээ хороон дээр ажиллах нарийвчилсан төлөвлөгөө, хуваарийг гаргаж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэн, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

7

Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба

Төсвийн орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэн, төсвийн орлогын ногдол төлөлтийг бүрэн хийж, газрын дуудлага худалдаа, өмч хувьчлалыг шуурхай зохион байгуулснаар төсөвт төвлөрөх орлогын бүрдүүлэлтийг ханган ажиллах. /НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс,Нийслэлийн Татварын газар, Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар, Газар зохион байгуулалтын алба/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

8

Нийгмийн бодлогын хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Боловсролын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үдийн цай хөтөлбөрийн хүрээнд эрүүл ахуй, чанар стандартын шаардлагад нийцсэн баталгаат хүнсний бараа бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах, хүнсний аюулгүй байдалд хяналт шалтгалт зохион байгуулж 10 дугаар сардаа багтаан дүнг танилцуулах. /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар,Өмчийн ашиглалт, удирдлагын газар, Дүүргүүд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

9

Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсролын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Цагдаагийн газар

Нийслэлийн хэмжээнд байгаа хараа хяналтгүй болон хөдөлмөр эрхлэгч, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийг нийгэмшүүлэх, хамгаалах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэдрүү хандсан зөвлөмж, сургалтуудыг нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулж ажиллах. /Гэр, бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Дүүргүүд,Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Цагдаагийн газар,Замын цагдаагийн алба/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

10

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийт байгууллага

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд мэдээллийн ил тод байдлын тухай хууль, холбогдох журмын дагуу цахим хуудсандаа мэдээллээ тогтмол байршуулах, мөн энэ онд хийж хэрэгжүүлсэн ажил, үр дүнгийн талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд, ил тод нээлттэй мэдээлж хэвших. /Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

11

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Цаг үеийн шинж чанартай шуурхай гүйцэтгэх үүрэг даалгаврыг ERP системээр дамжуулан газруудын дарга нарт үүрэг өгсөн үүрэг хэрэгжилтийг цаг хугацаанд системээр тайлагнаж ажиллах. /Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

 

 

 

 

 

 

 

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2019.10.01-ний өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/

 цахим хаягаар хүлээн авна

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2917
0
49788
5010253

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc