“Залуучуудын өртөөчилсөн аялал” болно

Хан-Уул дүүрэгт хөдөлмөрийн насны 98215 иргэн оршин суудгийн 54,5% буюу 53611 нь 15-34 насны залуучууд байдаг бөгөөд 2018 онд дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст 302 залуучууд ажил хайгчаар бүртгүүлсэн байна. 
Хэлтсээс бүртгэлтэй ажилгүй, зорилтот бүлгийн болон хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэдийг идэвхжүүлэх, бизнес эрхлэх хүсэл төрүүлэх, сэдэлжүүлэх,тэдэнд холбогдох хууль тогтоомжийн талаар тодорхой мэдээлэл өгөх зорилгоор “Залуучуудын өртөөчилсөн аялал”-ыг /2018.09.07/ны өдөр зохион байгуулах гэж байна.
Аялалын явцад залуучууд “Кашмер холдинг” ХХК, “Живэртийн оргил” ХХК-ны Шар доктор үйлдвэр, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамрагдан бизнесээ өргөжүүлж, ажлын байр бий болгож байгаа ХУД-ийн 13 дугаар хорооны иргэн Ж.Гантулгын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах,”Зайсан Хилл” 13 дугаар хорооны цэцэрлэгт хүрээлэн, Жишиг гудамж зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг үзэж танилцах, ажлын байрны мэдээлэл авах, ажилд зуучлах зэргээр 8 өртөөгөөр аялж, бусад оролцогсодтойгоо танилцан туршлага солилцож, спортын хөгжөөнт тэмцээнд оролцох зэргээр нэг өдрийг идэвхтэй өнгөрөөх юм.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3579
10538
122009
4187830

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc