ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧИД "БИЗНЕСЭЭ ЭХЭЛ" ХӨТӨЛБӨРИЙН НАМРЫН СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА ...

Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг хөгжүүлж, тэднийг чадавхжуулах зорилгоор Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын "Бизнесээ эхэл" хөтөлбөрийн сургалтыг зохион байгуулдаг.

2018 оны намрын сургалт 2018 оны 09 сарын 07-08 ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж төгсөгчид батламжаа гардан авлаа.

Энэ удаагийн сургалтанд Хан-Уул дүүргийн нийт 11 иргэн хамрагдсан бөгөөд үүнээс жимс жимсгэнэ тариалалт, гутлын үйлдвэрлэл, оёдол эсгүүрчин, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйлдвэрлэл эрхлэгч хамрагдаж бизнесээ эхлүүлэх мэдлэг мэдээллээр хангагдлаа.

Манай төвөөс зохион байгуулдаг энэхүү сургалт нь зөвхөн өөрийгөө хөгжүүлж, бизнесийн үйл ажиллагаагаа амжилттай эхлүүлэх хүсэлтэй байгаа үйлдвэр эрхлэгч хүн бүхэнд үнэ төлбөргүй явагддаг тул сонирхсон хүн бүхэн хамрагдах бүрэн боломжтой. Манай дараагийн сургалт 2018 оны 09 сарын 21-22 ны өдрүүдэд зохион байгуулагдах тул өөрийгөө хөгжүүлж, бизнесээ амжилттай эхлүүлэх хүсэлтэй үйлдвэр эрхлэгч та бүхэн өргөнөөр хамрагдана уу...

ТАНД БИЗНЕСЭЭ ЗӨВ ЦЭГЭЭС ЗӨВ ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БИЙ ...

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1209
13655
86132
3084410

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc