Хан-Уул дүүргийн Залуучуудын өртөөчилсөн аялал зохион байгуулагдлаа

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс бүртгэлтэй ажилгүй, болон хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэдийг идэвхжүүлэх, бизнес эрхлэх хүсэл төрүүлэх, сэдэлжүүлэх, тэдэнд холбогдох хууль тогтоомжийн талаар тодорхой мэдээлэл өгөх зорилгоор “Залуучуудын өртөөчилсөн аялал”-ыг /2018.09.07/-ны өдөр зохион байгууллаа. ж, 41 залуучууд оролцлоо.

Аялалд нийт 41 залуучууд хамрагдаж,  170 гаруй нээлттэй ажлын байр бүхий үндэсний үйлдвэрлэгч “Кашмер холдинг” ХХК,  “Живэртийн оргил” ХХК-ны Шар доктор үйлдвэртай танилцлаа.

Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамрагдан бизнесээ өргөжүүлж, 6 ажлын байр бий болгон “Ийм” нэртэй бууз, банш үйлдвэрлэж байгаа ХУД-ийн 13 дугаар хорооны иргэн Ж.Гантулгын ажлын үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.

Түүнчлэн дүүргийн нутаг дэвсгэрийн ”Зайсан Хилл”, 13 дугаар хорооны цэцэрлэгт хүрээлэн, “Монгол ногоо” төсөлд хамрагдан нэг гудамжны 27 өрх хашаандаа хүлэмжтэй болж олон төрлийн хүнсний ногоо тариалж, нэрийн барааны дэлгүүр, Жишиг гудамж бий болгосон зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг үзэж сонирхлоо.

Ингэснээр 80 гаруй ажлын байрны мэдээлэл авч, 5 залуу  “Кашмер холдинг” ХХК-д  ажилд зуучлагдах зэргээр нийт 9 өртөөгөөр аялж, бусад оролцогчидтойгоо танилцан, харилцан туршлага солилцож, спортын хөгжөөнт тэмцээнд оролцон  нэг өдрийг идэвхтэй өнгөрөөлөө. 

Мөн Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтнүүд эрүүл мэнд, нийгмийн даатгал, сайн дурын даатгалын тухай, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн мэргэжилтнүүд өөрийн байгууллагаас хийж хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай, Албан бус насан туршийн боловсролын төвийн багш нар “Гэр бүлийн харьцаа, эрүүл амьдралын хэв маяг” сэдвээр тус тус мэдээлэл зөвлөгөө өгч, залуучуудын сонирхсон асуултад хариулан, өртөө хооронд залуучуудтай хамт аялсан үр дүнтэй үйл ажиллагаа болж өндөрлөлөө.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1214
13659
86137
3084415

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc