ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБАНЫ ТУСГАЙ ҮҮРГИЙН БЭЛТГЭЛ ШАТНЫ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 80 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2018 оны А/819 дүгээр захирамж, дүүргийн Засаг даргын 2018 оны А/294 дүгээр захирамжийг тус тус үндэслэн Батлан хамгаалахын сайдын 2018 оны А/211 дүгээр тушаалаар баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалт 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс Онцгой байдлын хэлтэс, Монголын улаан загалмай нийгэмлэг, Тохижилт үйлчилгээний төвтэй хамтран зохион байгуулан явагдаж байна.

Бүсчилсэн хэлбэрээр Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн цэргийн дүйцүүлэх алба хаагчид  сургалт явагдаж байна.

Цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтын зорилго нь цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэнд орон нутгийн хамгаалалтад оролцох, гамшгаас хамгаалах болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, улсын болон орон нутгийн бүтээн байгуулалтад оролцох талаар шаардлагатай мэдлэг, дадлага эзэмшүүлж, хууль тогтоомжоор хүлээсэн томилгоот үүргээ биелүүлэх бэлтгэлийг олгоход оршино.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1216
13658
86139
3084417

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc