БАГШ, СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ НАРЫГ ШАГНАЖ, УРАМШУУЛЛАА

Дэлхийн багш нарын 24 дэх, Монголын багш нарын 52 дахь өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гарган үр бүтээлтэй ажиллаж буй дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгч, ажиллагсдыг шагнаж урамшуулах арга хэмжээ 10 дугаар сарын 04-ний өдөр дүүргийн Соёлын ордонд зохион байгуулагдлаа.

Хан-Уул дүүргийн багш нарын баярын хүндэтгэлийн арга хэмжээг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нээж үг хэллээ.  

Монгол Улсын боловсролын салбарын чанар хүртээмжийг дээшлүүлэн ажилаж, хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх их үйлсдээ оюун ухаан, мэдлэг чадвараа зориулан ажиллаж яваа дүүргийн их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт ажиллаж байгаа мянга, мянган багш нар, боловсролын салбарын ажилтан, албан хаагч Та бүхэндээ Дэлхийн багш нарын өдрийн халуун мэндийг хүргэе. Төрөөс боловсролын  талаар баримтлах бодлого,  Боловсрол, Соёл,  Шинжлэх Ухаан,Спортын яам,  Нийслэлийн боловсролын газар, Нийслэл дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны  хөтөлбөрийг   хэрэгжүүлж, боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх, байгууллагын менежмент, чадавхыг сайжруулан боловсролд оролцогсдын оролцоог  нэмэгдүүлэх, багш  ажилтан албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, суралцагчдын авьяас чадварыг хөгжүүлэх  чиглэлээр санаачлагатай ажиллаж, иргэдэд боловсролын үйлчилгээг хүргэж,  дэвшүүлсэн зорилго, зорилтоо амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Түүнчлэн Хан-Уул дүүргийн боловсролын салбарт бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж дүүргийн сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт 85 хувьд хүрлээ.

Мөн 15 дугаар сургуулийн хамт олон маань 2018 оны Нийслэлийн тэргүүний сургуулиар шалгарсан нь бид бүгдийн хамтын ажиллагаа,  боловсролын салбараа тэргүүлэх салбар хэмээн дэмжиж ажилладгийн үр дүн гэж үзэж байна. Ингээд дүүргийнхээ Боловсролын салбарын цэцэглэлт, хөгжилтөд үнэтэй хувь нэмэр оруулан идэвх санаачлагатай илүү ихээр хөдөлмөрлөж боловсролын салбарын түүчээ болон ажиллаж байгаа Та бүхэндээ шинэчлэлийн бодлогыг бодитоор хэрэгжүүлэх үйлсэд  тань амжилт хүсэе” хэмээлээ.

Үргэлжлүүлэн 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын ерөнхий оноогоор 11 судлагдахуунаас  8 судлагдахууны дундаж оноо  нь өмнөх жилүүдээс ахисан, математик, монгол хэлний хичээлээр Улсын дундажаас дээгүүр оноотой бөгөөд 10 сурагч  800 оноотой шалгагдаж амжилт үзүүлэхэд идэвх зүтгэлтэй ажилласан 10 багш тус бүрийг 800,000 мянган төгрөгөөр шагнаж урамшууллаа.

Шагналыг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, НИТХ-ын төлөөлөгч Ц.Байгальмаа, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг, ДИТХ-ын төлөөлөгч Ё.Цацралтуяа, Засаг даргын Зөвлөх Ч.Бат-Оргил, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо нар нар гардуулан ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөлөө.

Хөдөлмөрийн хүндэт медаль-1, Засгийн газрын шагнал Боловсролын Тэргүүний ажилтан-16, БСШУСЯ-ны Жуух бичиг-22, Нийслэлийн Боловсролын газрын шагнал-211, дүүргийн Засаг даргын шагналаар -32, дүүргийн Иргэдийн хурлын шагналаар -47, Боловсролын хэлтэс болон хамтран ажилладаг байгууллагын шагналаар 8 багш буюу нийт 337 багш, удирдлага шагнагдсан арга хэмжээ болж өндөрлөлөө.











Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1947
5697
136379
2965218

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc