БАЙШИН, ОРОН СУУЦНЫ ТУРШИЛТЫН ТООЛЛОГО ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ЯВАГДАЖ БАЙНА

Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын хүрээнд Байшин, орон сууцны тооллогыг 2019 онд явуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа билээ.

Байшин, орон сууцны туршилтын тооллогыг энэ оны 10 дугаар сарын 10–16-нд Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт зохион байгуулагдаж байгаа юм.

Энэхүү туршилтын тооллогод сонгогдсон нэгжийн тооллогын түр товчоодын ажиллагчид болон тоологч нар Хан-Уул дүүргийн  15-р хорооны сонгогдсон 4 хэсгийн нутаг дэвсгэрт тооллогын ажлыг 10-р сарын 10-наас эхлэн явуулж байна.

Туршилтын тооллогоор Байшин, орон сууцны тооллогын зохион байгуулалт, тооллогын ажлын удирдамж, асуулга, аргачлал, тооллогын нэгжийн хуваарилалт болон мэдээлэл боловсруулалтыг туршиж гарч болзошгүй алдаа, эрсдэл, хүндрэлийг тодорхойлж, үндсэн тооллогын бэлтгэл ажлыг сайтар хангах юм.

Туршилтын тооллогод тооллогын мониторингийн ArcGIS Online аппликейшныг ашиглаж байна. Тус аппликейшн нь бодит цаг хугацааны /Real Time/ мониторинг болон явцын үр дүнг тооцож байгаагаараа давуу талтай. Тоологч таблет ашиглан Collector программаар асуулга авч хадгалахад өгөгдлийн сан руу илгээгдэн, өгөгдлийн сан дахь мэдээлэл тухай бүр шинэчлэгдэн тооллогын мониторинг болон үр дүнг харах боломж олгоно.

Дэлгэрэнгүйг: http://nso.maps.arcgis.com/apps/webappviewer/index.html?id=fd686e0ad9a940a682620c2cbb3a25f8 линкээр орж танилцана уу.

Хан-Уул дүүргийн Статистикийн хэлтэс

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4448
23881
61738
3224487

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc