"Олон Улсын Охидын өдөр"-ийн хүрээнд БИД НЭГ ДЭЛХИЙН ХҮҮХДҮҮД арга хэмжээ зохион байгуулагдлаа

10 дугаар сарын 11-ны өдөр НҮБ-ын гишүүн 193 орон, цаашлаад иргэний нийгмийн байгууллагуудыг охидын эрхийн асуудалд анхаарлаа хандуулах энэ талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх охидын эрхийг хамгаалахыг уриалсан билээ. Монгол улсын хувьд 2012 оноос эл өдрийг тэмдэглэж эхэлсэн билээ.

Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс  өсвөр насны охидыг болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх чадвар, охидод эрүүл мэндийн боловсрол олгох, тэдний дуу хоолойг сонсох, тулгамдаж байгаа асуудлаар нь сэтгэлзүйн болон эрхзүйн зөвлөгөө өгөх зорилгоор БИД НЭГ ДЭЛХИЙН ХҮҮХДҮҮД уриатайгаар тус өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Үйл ажиллагааг дүүргийн Боловсролын хэлтэс, ХУД-ийн Эрүүл мэндийн төвтэй хамтран Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 360 гаруй охидыг 2 ээлжээр дүүргийн Соёлын Ордонд хүлээн авч уулзалт хэлэлцүүлэгийг амжилттай зохион байгууллаа.           

 

Арга хэмжээг  ГБХЗХХ-ийн дарга О.Мягмарсүрэн нээж үг хэллээ. Мөн 15 дугаар сургуулийн сурагч, Хүүхдийн холбооны тэргүүн Д.Ганцэцэг “Үе тэнгийн Охид” лекц уншиж,  Гэр бүл төлөвлөлт /ГБХЗХХ мэргэжилтэн М.Одончимэг “Жирэмслэлт ба жирэмсний эмийг зөв хэрэглэх түүний ач тус” сэдвээр, ХУД-ИЙН ЭМНТ-ийн эмч Э.Оюунцэцэг “Бэлгийн бойжилт, халдварт өвчин ба түүнээс урьдчилан сэргийлэх тухай” сэдвээр тус тус лекц тавилаа. Түүнчлэн “Wasabies” хамтлагын дуучин Д.Энхгэрэлтэй ярилцлага өрнүүлэн “Охидын амжилтын гараа” сэдвээр сургалт хэлэлцүүлэг өрнүүлсэн үр дүнтэй хэлэлцүүлэг болж өндөрлөлөө.



Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4458
23886
61748
3224497

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc