ЗОЧЛОХ ҮЙЛЧЛЭХ СОЁЛД САЛБАРЫНХАН МЭРГЭШИВ

Хан-Уул дүүргийн  зочлох үйлчлэх салбарын үйлчилгээний ажиллагсдыг мэргэшүүлэх, үйлчилгээний үндсэн технологи эзэмшүүлэх зорилготой ажлын байран дахь мэргэшүүлэх онол, практикийн сургалтыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, “Зочлох үйлчлэх салбарын сургалт хөгжлийн төв”-тэй хамтран 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтанд дүүргийн зочлох, үйлчлэх салбарын ажиллагсад,  менежерүүд, зочин хүлээн авагч, өрөөний үйлчлэгч, угаалга үйлчилгээний  ажилчид, зөөгч бармен зэрэг нийт 30 аж ахуйн нэгжийн 140 гаруй ажилчид хамрагдлаа.

Сургалтаар зочлох үйлчилгээний салбарын үйлчилгээний онцлог төрлүүд, зочин хүлээн авах, өрөө үйлчилгээ, хоол унд, бусад үйлчилгээ, зочин байрлаж байх үеийн цэвэрлэгээ, зочин ирэхийн өмнөх үе, зочин байрлаад гарсан үеийн цэвэрлэгээ үйлчилгээний технологи, угаалгын үйлчилгээний технологи, үйлчилгээнд тавигдах стандарт шаардлага, үйлчилгээний технологи, төрөл онцлог, аргуудыг нарийвчлан заалаа. 

Мөн цэс гардуулах, ширээ засах үндсэн дараалал, зочинд хоол олгох аргууд, өглөө цайны ширээ засалт, үйлчилгээний ажилтны харилцааны соёл,
босоо болон суугаа хүлээн авалтын үйлчилгээний зарчим, үйлчилгээний сэтгэл ханамж ба дахин ирэх сэдэл төрүүлэх, ширээ засалт ба зоогийн үйлчилгээний WOW мэдрэмжийг өгөх зэрэг хичээлийг онол, дадлага хослуулан зохион байгууллаа.

Мөн инээмсэглэж сургах дадлага хийсэн нь сонирхолтой байсныг сургалтанд хамрагдсан оролцогчид онцлон хэлж, зохион байгуулагч нарт талархал илэрхийллээ.


ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5252
10344
123682
4189503

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc