СТАТИСТИКИЙН ХЭЛТСЭЭС ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУДАД ХИЧЭЭЛ ЗААЛАА

“Статистикийн өдөр” сарын аяны хүрээнд Хан-Уул дүүргийн Статистикийн хэлтсээс 2018 оны 11-р сарын 22-ны өдөр Нийслэлийн Статистикийн газартай хамтран ХААИС-ийн ЭЗБС-ийн Статистикийн III, IV курсын нийт 150 гаруй оюутнуудад статистикийн тоо мэдээлэл, түүний хэрэглээ, ашиглалтын талаар хичээл зааж, нээлттэй хэлэлцүүлэг явууллаа.

Сургалтанд НСГ-ын ахлах мэргэжилтэн Н.Байгалмаа "Статистикийн боловсрол” хичээл зааж, Хан-Уул дүүргийн Статистикийн хэлтсийн дарга О.Гэрэл оюутнуудын асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө.

Сургалтанд хамрагдсан оюутнуудад Нийслэлийн Статистикийн газар, дүүргийн Статистикийн хэлтсээс бэлтгэн гаргадаг “Статистикийн эмхэтгэл”, нугалбар, сарын танилцуулга, 2017 оны судалгааны нэгтгэл товхимол, инфографик тоон мэдээллээр үйлчилж статистикийн үйл ажиллагаагаа сурталчилж ажиллалаа.

Хан-Уул дүүргийн Статистикийн хэлтэс

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2241
0
107034
4420408

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc