Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институттай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институттай “ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ” байгууллаа.

Санамж бичигт Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын Хан-Уул салбарын дарга Л.Хангарьд нар гарын үсэг зурж, баталгаажууллаа.

Санамж бичигт Хан-Уул дүүрэгт оршдог төсөвт болон бусад аж ахуйн нэгж байгууллагуудын санхүү, нягтлан бодох бүртгэл, тооцооны ажилтнуудын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, нийгэм дэх идэвх оролцоог сайжруулахад санамж бичгийн зорилго оршино.

Арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн хамт олон, ММНБИнститутын Хан-Уул салбарын Удирдах зөвлөлийн гишүүд болон дүүргийн төсөвт байгууллагуудын нягтлан бодогчдын төлөөлөл болох 80 гаруй нягтлангууд оролцлоо.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2244
0
107037
4420411

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc