"Номын өглөг"хандивын аянд Хан-Уул дүүргийн албан хаагчид идэвхтэй оролцлоо

2018 оны 11 дүгээр сарын 19 11 дүгээр сарын 21-ний өдрүүдэд Албан бус-Насан туршийн боловсролын төвөөс "Номын өглөг" хандивын аяныг зохион байгуулагдсан. Тус аянд Хан-Уул дүүргийн хэлтэс, албадын албан хаагчид идэвх санаачлагатай оролцож 200 гаруй номыг хандивлалаа.

Үүнд:
Иргэний бүртгэл мэдээллийн хэлтэс 45 ном, Ахмадын хороо 31 ном, Статистикийн хэлтэс 8 ном, Спортын хороо 6 ном, Нийтлэг үйлчилгээний алба ОНӨААТҮГ 30 ном, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс 9 ном , Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв 10 ном , 223-р цэцэрлэгийн эрхлэгч Г.Тунгалаг 17 ном, Гэр бүл, хүүхэд,залуучуудын хэлтэс 19 ном тус тус бэлэглэлээ.

Хандивын аянд оролцсон хэлтэс,албадын албан хаагчдад гүнээ талархал илэрхийлье.Цаашид ч энэхүү үйл ажиллагаа маань үргэлжлэн зохион байгуулагдах тул иргэд, албан хаагч та бүхэн идэвхтэй оролцоно уу.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3181
22559
133490
4199311

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc