“НИЙСЛЭЛИЙН 2018 ОНЫ ШИЛДЭГ” ИЛТГЭЛИЙН АВАРГА ХАН-УУЛ ДҮҮРГЭЭС ТОДОРЛОО

Нийслэлийн боловсролын газрын Бодлого зохицуулалтын хэлтсээс 2018 оны шилдэг илтгэл шалгаруулах уралдааныг 2018 оны 12 дугаар 5,6,7-ны өдрүүдэд 2 үе шаттайгаар зохион байгууллаа. “Багшийн хөгжил-сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хэрэглээ” сэдэвт илтгэлийн уралдаан Нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсроын сургууль, насан туршийн боловсролын төв, цэцэрлэгийн багш, удирдах ажилтнуудын дунд Бага, Хөгжим, Түүх Нийгэм, Математик, СӨБ, Хими биологи, Монгол хэл, Технологи, Биеийн тамир, Физик мэдээлэл зүй, Гадаад хэл, Удирдлагын чиглэлээр зохион байгуулагдсан. 
Нийслэлийн шилдэг илтгэл шалгаруулах уралдааны I шатанд дүүрэг бүрээс шалгарсан 179 илтгэлийг сонсож, хэлэлцэн салбар бүрээс шалгарсан 36 багш, удирдлага оюун ухаанаа сорин өрсөлдсөн байна. 
2018 оны шилдэг илтгэл шалгаруулах уралдаанд Хан-Уул дүүргийн Монгол билиг Оюун цогцолбор сургуулийн багш Б.Санжаажамц, Б.Цэндхүү, Э.Баасанцэрэн, Б.Ганболд нар “Нийгмийн ухааны сурах бичигт тулгуурлан нээлттэй эхүүдийг бүтээлчээр ашиглах нь” сэдэвт илтгэлээрээ Нийслэлд “ТЭРГҮҮН” байранд шалгарлаа. 
Оюунлаг, бүтээлч, санаачлагатай шилдэг багш нартаа баяр хүргээд, цаашдын ажил үйлсэд нь улам их амжилтыг хүсэн ерөөе.
Энэхүү уралдааныг амжилттай зохион байгуулан ажилласан НБГ-ын Бодлого зохицуулалтын хэлтсийн хамт олондоо талархал илэрхийлье. 
Улсын уралдаанд Нийслэлийн багш нараа төлөөлөн оролцох эрх авсан шилдэг 9 багш, багийн гишүүдэд нь амжилт хүсье.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3021
22564
133330
4199151

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc