ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА

Энэ сарын 14-нд хуралдах дүүргийн ИТХ-ын ээлжит VI хуралдаанаар 2019 онд дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн төслийг хурлын төлөөлөгчид хэлэлцэн батлах юм.2018  оны 12 дугаар сарын 10-нд дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 2019 оны төсвийн төслийг ИТХ-ын дарга Б.Цэрэнд өргөн барьсан юм.

Мөн “Дүүргийн 2018 оны газар зохион байгуулалтын хэрэгжилт, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө” өргөн барив.

Ирэх оны төсвийн төслийг өргөн барьсантай холбогдуулж дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Хуульд заасан хугацаанд дүүргийн 2019 оны төсвийн төсөл болон бусад асуудлыг өргөн барьж байна. Асуудлыг шуурхай хэлэлцэж өгнө үү” хэмээлээ.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5227
10338
123657
4189478

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc