ЦЭРГИЙН НАСНЫ ЗАЛУУЧУУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙДЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

Хан-Уул дүүргийн Цэргийн штаб дээр “Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн байдлыг дээшлүүлэх болзолт уралдаан” –ны комиссын гишүүд хуралдаж уралдааны дүнг гаргалаа.


Комиссын хуралд:

  • Цэргийн штабын дарга – хурандаа н.Баттулга
  • Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер – ахмад Н. Насанбат
  • ХУДНХХ-ийн дарга – н. Мэндбаяр
  • ЭМТ-ийн НЭМО дарга –  н. Лувсанням
  • Статистикч их эмч –З. Туяа нар оролцлоо.

ӨЭМТ болон эмч нарын  ирүүлсэн тайлангийн  материалууд, шалгуур үзүүлэлтийн  дүнтэй танилцан, шалгалтын дүнг нягтлан хэлэлцэж дүнгээ гаргалаа. Нарийн мэргэжлийн эмч нараас 1-р байрын болзол хангасан эмч гараагүй тул 2,3-р байр эзлүүлэхээр болсон байна.

ӨЭМТ-ээс:

  • I байрт- Манал-үйлс ӨЭМТ
  • II байрт- Аминтус  ӨЭМТ
  • III байрт- Уясах ӨЭМТ, Энхбуянтманал  ӨЭМТ               

Нарийн мэргэжлийн эмч нараас:

  • Шалгараагүй
  • II дотрын эмч Л. Мэдэхгүй
  • III шүдний эмч Г. Төрбат, мэдрэлийн эмч Ц. Чулуун нар тус тус шалгарлаа.


Сүүлийн байранд шалгагдсан 4, 6,13-р хорооны  ӨЭМТ –дийн үр дүнгийн гэрээний үзүүлэлт дээр арга хэмжээ тооцохоор  болж, эхний 3 байранд орсон ӨЭМТ-ээр тайлан тавиулж, Манал-үйлс ӨЭМТ-дээр үзүүлэх сургуулийг хийхээр тогтсон.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5442
21073
94931
4160752

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc