Хан-Уул дүүргийн "Дэд бүтцийн төв"-ийн макетыг Иргэдэд үйлчлэх төв байрны нэгдүгээр давхарт байршууллаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсээс дүүрэгт хэрэгжиж буй хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтын томоохон төсөл арга хэмжээний ажлыг иргэд олон нийтэд цувралаар хүргэж эхлээд байна.

Хан-Уул дүүрэгт хэрэгжихээр төлөвлөгдсөн "Дэд бүтцийн төв"-ийн макет загварыг хийж Иргэдэд үйлчлэх төв байрны нэгдүгээр давхарт байршууллаа.

“Дэд бүтцийн төв” нь дүүргийн 9 дүгээр хорооны 9,10 дугаар хэсэг, Центр,Буянт-Ухаа 23-р гудамжны нийт 15 га газарт 200 нэгж талбарыг хамарсан.

Мөн төлөвлөж буй нутаг дэвсгэрийн байрлал, газрын гадаргын онцлог, инженерийн дэд бүтцийн хангамжийн байдал зэрэг хүчин зүйлүүдээс хамааруулан бие даасан болон хэсэгчилсэн бөгөөд хамрах хүрээ нь 200-300 өрхийн хэрэгцээг хангах боломжтой юм.
Тус дэд бүтцийн төв нь ашиглалтад орсноор ажлын байр бий болж, жижиг дунд бизнес эрхлэх таатай боломж иргэдэд нээлттэй болж байна.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3085
22576
133394
4199215

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc