“ЭРҮҮЛ АЖЛЫН БАЙР- ЭРҮҮЛ ЗӨВ ДАДАЛ”

Эрүүл мэндэд ээлтэй ажлын байр бий болгож, ажилчдын эрүүл мэндийг хамгаалж , хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Эрүүл ажлын байр” удирдамжийн хүрээнд Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв “Эрүүл ажлын байр- Эрүүл зөв дадал” үйл ажиллагааны төлөвлөгөө гарган олон талт ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байна.

Уг ажлын хүрээнд эерэг хандлага, эрүүл зөв дадал хэвшлийг бий болгох, ажлын байрны стрессийг бууруулах, ажлын өдрийг эрч хүчтэй эхлүүлэх зорилгоор багш,ажилчдадаа өглөөний сургалтуудыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж хэвшлээ.

Өглөөний сургалтын хүрээнд 11,12 дугаар сард:

  • “Хувь хүний хандлага” (75 дугаар сургуулийн сургалтын менежер Отгонбаяр) 
  • “5с зарчим-ажлын байрны эмх цэгц”(63 дугаар сургуулийн захирал С.Эрдэнэбаатар)

     


  • “Ажлын байрны стрессийг зохицуулах нь” (Нийгмийн ажилтан,сэтгэл зүйч Б.Хэрлэн, Амьдрах ухааны боловсролын багш С.Анхтуяа)

     


  • “Хандлага” (Сэтгэл зүйн сургалт,хөдөлгөөн заслын төвийн сэтгэл зүйч Д.Оюу-номин) зэрэг сургалтуудыг ажлын байрандаа зохион байгуулав.


Сургалтад хамрагдсанаар хамт олны уур амьсгалд эерэгээр нөлөөлөн,ажлын бүтээмж болон хувь хүн бүрийн харилцаа хандлагад шинэ алхам бий болж цаашид эерэг бодол, эерэг харилцаа, эерэг үйлдлүүдийг өдөр тутмын амьдралдаа дадал хэвшил болгох хандлагатай боллоо.

Цаашид өглөөний сургалтууд маань тогтмол үргэлжлэн,олон сэдвээр баяжигдан зохион байгуулагдах болно. Хамтран ажиллаж, үнэ цэнтэй сургалтуудыг зохион байгуулсан хамт олон, багш нартаа баярлалаа.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3152
22604
133461
4199282

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc