“ХОГ ХАЯГДЛЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТҮҮХИЙ ЭДИЙГ БЭЛТГЭХ МЕНЕЖМЕНТ"-ИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоотой хамтран 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Дахин боловсруулах үйлдвэрлэлийн түүхий эдийг бэлтгэх менежмент сэдвийн хүрээнд хог хаягдлын мэдлэг, мэдээллийг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгууллаа.

Сургалтад хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллага, иргэд, Сууц өмчлөгчдийн холбоод болон Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хог хаягдлын тээвэрлэлт, цэвэрлэгээ үйлчигээний Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ, Хан-Уул Агро ОНӨААТҮГ, Эко-Эрин тохижилт ХХК, Охь мандал ХХК-ийн төлөөллүүд 100 гаруй хүн оролцлоо.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яам, МХХДБҮХ-ны Ерөнхийлөгч Д.Бямбасайхан, гүйцэтгэх захирал П.Цэндмаа нар болон “Эко Парк Улаанбаатар” ХХК, “Пластик центр” ХХК, ХААИС, МУИС-ийн төлөөллүүд оролцож хог хаягдал дахин боловсруулалтын олон улсын туршлага, Монгол улсын хог хаягдал дахин боловсруулах салбарын өнөөгийн байдал, хог хаягдлын ангилан ялгалтын талаар мэдээлэл, сурталчилгааг хийсэн юм.

Сургалтын үеэр ирсэн зочид, төлөөлөгчдөд дахин боловсруулан гаргаж авсан зүйлсийн танилцууллаа.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2287
0
107080
4420454

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc