Хан-Уул дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тогтмол зардлыг дүүргийн төсвөөс санхүүжүүлэхээр боллоо

Хан-Уул дүүргийн Засаг дарга, Хан-Уул Эрүүл Мэндийн Төвийн дарга нартай байгуулсан гурвалсан гэрээгээр 2018 онд “А” буюу бүрэн хангалттай үнэлгээ авсан 6 Өрхийн Эрүүл Мэндийн Төвийг /2018.12.25/ өдөр шагнаж, батламж гардуулах ёслолын ажиллагаа 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр боллоо.

2018 онд бүрэн хангалттай үнэлгээ авсан 2 дугаар хорооний Тэрмэстий, 5 дугаар хорооны Манал –Үйлс, 8 дугаар хорооны Уясах, 9 дүгээр хорооны  Аяут, 15 дугаар хорооны Мэнд- саруул, 16 дугаар хорооны Энхбуянт-Манал Өрхийн эрүүл мэндийн төвүүд шагнагдлаа.

Шагналыг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан гардуулж, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тогтмол зардлыг дүүргийн төсвөөс санхүүжүүлэхээр болсныг мэдэгдлээ. Нийслэлийн 9 дүүргээс 1 дүүрэг өрхийн эрүүл мэндийн төвүүдийнхээ ус, дулаан, цахилгааны төлбөрийг бүрэн даадаг байна. 2019 оноос эхэлж Хан-Уул дүүрэг Өрхийн эрүүл мэндийн төвүүдийнхээ тогтмол зардлыг санхүүжүүлэхээр боллоо.





Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

123
17908
123885
4189706

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc