Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийг сайжруулах зорилготой болзолт уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа

Өнөөдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас зарласан “Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн байдлыг дээшлүүлэх болзолт уралдаан”-ны нэгдсэн дүнгээ гаргаж, шилдгүүдээ шагнаж, урамшууллаа.


Шагналыг  Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга Б.Энхболд, Цэргийн штабын дарга А.Баттулга нар  гардууллаа. 


Болзолт уралдааны Тэргүүн байранд “Манал-үйлс” ӨЭМТ шалгарлаа.  II байрт- Аминтус  ӨЭМТ
III байрт- Уясах ӨЭМТ, Энхбуянт-манал  ӨЭМТ     


Мөн шилдэг Нарийн мэргэжлийн эмч нараас: 
II дотрын эмч Л. Мэдэхгүй
III шүдний эмч Г. Төрбат, мэдрэлийн эмч Ц. Чулуун нар тус тус шалгарлаа.


Мөн Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, Иргэн цэргийн харилцааг бэхжүүлэхэд идэвх зүтгэл, санаачилгатай ажилласан албан тушаалтнуудыг Талархал, мөнгөн шагналаар урамшууллаа.
          
Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга Б.Энхболд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны А/16 дугаар тушаалын хэрэгжилтийг ханган, цэргийн насны залуучуудын эрүүл мэндийг сайжруулах, эмчлэн эрүүлжүүлэх чиглэлээр зарласан болзолт уралдаанд идэвх санаачлага гарган амжилтттай оролцсон хороод, өрхийн эрүүл мэндийн төвүүд, албан хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. 



 







 

 


 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

117
0
72382
4385756

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc