“Эрх зүйн боловсрол олгох” сургалт боллоо

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь иргэдийн  хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, иргэдийн нийгмийн идэвх санаачлагыг сайжруулах зорилгоор хууль,  эрх зүйн боловсрол олгох чиглэлийн хүрээнд   73-р цэцэрлэгийн хамт олон, 12-р цэцэрлэг цэцэрлэгийн хамт олон,   Онцгой байдлын Гал унтраах 14-р ангийн хамт олон нийт 80 гаруй албан хаагчдад 2019 оноос хэрэгжиж буй  нэмэлт өөрчлөлт орсон хуулиудаар сургалт зохион байгууллаа.

 Уг сургалтаар  нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, өндөр насны тэтгэвэр тогтоолгох цалингийн дундаж, тэтгэвэр тогтоолгох  насны хязгаар, сайн дурын даатгуулагчийн хувь хэмжээ зэрэг нийгмийн даатгалын ач холбогдлын талаар,   багшийн  хөгжлийг дэмжих  тухай хуулинд зааснаар  багш бэлтгэх, багшийн хөгжил, оролцоог дэмжих, ёс зүй, нэр хүнд, нийгмийн баталгааг хангахтай холбогдсон харилцааг хэрхэн зохицуулсан талаар,   төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааны   талаар мэдлэг олгосон үр дүнтэй болов.

Цаашид манай байгууллага эрх зүйн боловсрол олгох  сургалтыг дүүргийнхээ алба, хэлтэс, хороод, байгууллага, иргэдийнхээ хэрэгцээнд тулгуурлан тогтмол явуулах бөгөөд та бүхэнтэйгээ хамтран ажиллах болно.  

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2047
0
106840
4420214

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc