Хэрхэн ядрахгүй ажлаа хийх вэ?

Бидний өдөр тутамд хийдэг ажил, амьдралын буруу дадал хэвшил, хувийн зохион байгуулалт зэргээс шалтгаалж  ядрах,стрессдэх үе цөөнгүй байдаг.

Ядрах гэж юу вэ?

Ядаргаа нь бие махбод болон оюун ухаанд байдаг хямрах үзэгдэл боловч хэмжээнээсээ хэтэрвэл эрүүл мэндэд маш хортой, олон өвчний үүсвэр болдог гэж тодорхойлсон байдаг.

Хүн яагаад ядардаг вэ?

Олон олон  ажил амжилттай бүтээсэн өдөр болон ямар нэгэн шалтгаанаар юу ч хийж чадаагүй өдөр хоёроо харьцуулаад бодьё. Магадгүй олон ажил бүтээсэн өдрөө илүү эрч хүчтэй харин бүтэл муутай өнгөрсөн өдрийн дараа ядарсан, бухимдсан, өвдсөн байдалтай байх нь элбэг. Эндээс ядрах гэдэг нь бие махбодийн ачааллаас илүүтэйгээр сэтгэл зүйтэй холбоотой гэдэг нь харагдаж байна. Товчхондоо хүн хийсэн ажлын хэмжээнээс болж ядардаггүй харин хийгээгүй ажлын тухай бодлоос ядардаг гэсэн үг.  

Тэгвэл ядрахгүй ажиллахын тулд

  • Дуртай ажлаа хийх
  • Хийж буй ажлынхаа сонирхолтой талыг олж харах
  • Их ажлын дараагаар өөртөө амрах цаг гаргах
  • Өөрийгөө идэвхжүүлэх
  • Өөрийн өмнөх ажлын бүтээмжтэй өрсөлдөх, давуулан биелүүлэхийг хичээх
  • Ажлын төлөвлөгөөтэй байх
  • Хувийн зохион байгуулалт сайн байх

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

167
0
72432
4385806

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc