Нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдлаа

Сар шинийн баяр болохтой холбогдуулан дүүргийн гэр хороолол, орон сууцны айл өрхүүдэд гарч буй гамшиг,  гал түймрийн тоо хохирлын хэмжээг  бууруулах иргэдийг гамшиг, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, холбогдох  хууль тогтоомж, норм стандартыг сурталчлах, үнэлэлт дүгнэлт өгч мэргэжил арга зүйн зааварчилгаар хангах, уламжлалт баяртай холбогдуулан эрүүл ахуйн шаардлага хангахгүй, төвлөрсөн болон хэсгийн холболтод холбогдоогүй, зориулалтын тоног төхөөрөмжгүй, зөвшөөрөлгүй газарт /гэрт/ ууц, өвчүү чануулахгүй байх, эрүүл ахуйн стандартын хэрэгжилтийг хангуулах зорилготой.

Онцгой байдлын хэлтэс, мэргэжлийн хяналтын хэлтэс батлагдсан удирдамжийн дагуу дүүргийн 4,5,6,7,8,9,10,16 дугаар хороодод урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж худалдаа үйлчилгээний бөөний төвөөр үйлчлүүлж байгаа нийт  1860 иргэн, 16 аж ахуйн нэгж байгууллагыг хамруулан ажиллаж байна.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5244
10340
123674
4189495

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc