ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БИЕИЙН ТАМИРЫН БАГШ НАР СПОРТЫН 3 ТӨРЛӨӨР ӨРСӨЛДЛӨӨ

Хан-Уул дүүргийн Биеийн тамир спортын хороо дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран дүүргийн биеийн тамирын багш нарын дунд шилжин явах цомын төлөө спортын 3 төрлийн тэмцээнийг зохион явууллаа.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Спорт хорооны дарга Д.Жаргалсайхан, Боловсролын хэлтсийн дарга  Ж.Отгонхорлоо нар оролцож шилдэг багш нарт шагнал гардуулж баяр хүргэлээ.

ЗГХА, БТСГ-ын шагналаар 41-р сургуулийн биеийн тамирын багш Б.Азархад, Волейболын спортын мастер цолоор 118-р сургуулийн биеийн тамирын багш Д.Бэхсайхан, Боловсролын хэлтсийн өргөмжлөлөөр 10-р сургуулийн биеийн тамирын багш, дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч А.Хулан, БТСХ-ны шилдэг багш өргөмжлөлөөр 52-р сургуулийн багш У.Гэрэлт-Од, 26-р сургуулийн багш Б.Сэр-Од нар, Шилдэг олимп судлалын  танхимаар 15, 18, 10-р сургуулиуд тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.

Тэмцээнд оролцсон багш нар 4 бүс болж өрсөлдсөнөөс тэргүүн байр цомын  эзнээр А бүс, дэд байрт С бүс, гутгаар байрт В бүсийн тамирчид тус тус шалгарлаа.



Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

354
0
72619
4385993

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc