ДҮҮРЭГТ ШИНЭЭР БАЙГУУЛАГДСАН МАЛ ЭМНЭЛГИЙН ТАСГИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА УУЛЗАЖ, ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

Дүүрэгт мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эдийн эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангах, хүн амыг зооноз өвчний эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлж, хяналт тавих зорилгоор мал эмнэлгийн ерөнхий газрын харьяа Мал эмнэлгийн тасаг шинээр байгуулагдлаа.

Тасаг байгуулагдсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б. Энхболд Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсийн холбогдох ажилтнуудыг байлцуулан Мал эмнэлгийн тасгийн бүтэц зохион байгуулалт, ажлын чиг үүрэгтэй танилцаж дүүргийн хэмжээнд мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр шийдвэрлэх асуудлуудын талаар ярилцаж, үүрэг чиглэл өглөө.

Үүнд :

•      Өлзийтийн АТШНТ, Таван толгойн постуудын хяналтыг сайжруулах;

•      Малын сэг зэмийг устгах булшлах цэгийн асуудлыг тодорхойлж танилцуулах;

•      Хийгдэж буй мал эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн чанарт хяналт тавих;

•      Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд орж ирж хариулгагүй малын эздэд хариуцлага тооцох, мал оруулахгүй байх чиглэлээр хяналт тавих;

Мал эмнэлгийн тасаг :

Ажилтны нэр

Албан тушаал

Холбогдох утас

1

н.Хасбаатар

Мал эмнэлгийн улсын байцаагч

99296410

2

Бүжинлхам

Тархвар зүйч

91113904

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3359
22468
133668
4199489

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc