“Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн байдлыг дээшлүүлэх” болзолт уралдааны зөвлөгөөн боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 144 дүгээр  тогтоолоор батлагдсан “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн албан хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам”-ыг  үндэслэн гарсан дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны А/17 дугаар тушаалын дагуу Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэстэй хамтран дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй “Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн байдлыг дээшлүүлэх” болзолт уралдааны зөвлөгөөнийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 5-р хорооны ӨЭМТ-тэй хамтран ХУД-ийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн байранд зохион байгуулагдлаа.

Тус зөвлөгөөнд Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа А.Баттулга, дүүргийн ЭМТ-ийн нийгмийн эрүүл мэндийн орлогч дарга Б.Лувсанням, Цэргийн төв эмнэлэгийн Амбулторын дарга Б.Болор-Эрдэнэ, Чих хамар хоолойн их эмч Д.Батбаяр, дүүргийн ЭМТ-ийн статистикч их эмч З.Туяа болон Өрхийн эрүүл мэндийн дарга нийгмийн ажилтан нар оролцлоо.

2017, 2018 онуудад зарлагдсан “Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн байдлыг дээшлүүлэх” болзолт уралдааны тэргүүн байрын шагналт 5 дугаар хорооны “Манал-Үйлс” ӨЭМТ-ийн дарга Ч.Цэнд-Аюуш болзолт уралдааны хүрээнд авч хэрэгжүүлсэн ажил үйлчилгээ, гарсан үр дүнгийн талаар мэдээлэл хийж харилцан туршлага солилцлоо.

Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа А.Баттулга 2019 оны “Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн байдлыг дээшлүүлэх” болзолт уралдааны талаар авч хэрэгжүүлэх онцлог ажил үйлчилгээ, үйл ажиллагааны талаар товч мэдээлэл хийж харилцан санал солоилцсон юм.

Энэ үеэр ӨЭМТ-ийн дарга нар болон нарийн мэргэжлийн эмч нар Цэргийн төв эмнэлэгийн Амбулторын дарга Б.Болор-Эрдэнэ, Чих хамар хоолойн их эмч Д.Батбаяр нараас сонирхсон асуултуудад хариулт авч харилцан ярилцаж нэгдсэн шийдэлд хүрсэн үр дүнтэй зөвлөгөөн болж өндөрлөлөө.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2977
22532
133286
4199107

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc