Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан цэргийн жинхэнэ албыг хааж байсан бэлтгэл офицер, ахлагч нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ


Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийн Цэргийн жинхэнэ албыг хааж байсан бэлтгэл офицер, ахлагч нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. 

Хүндэтгэлийн үйл ажиллагаанд ИТХ-ын төлөөлөгчид, төр захиргааны болон хууль, хүчний байгууллагын удирдлагууд оролцсон бөгөөд ДИТХ-ын төлөөлөгч, Засаг дарга Ж.Алдаржавхлан мэндчилгээ дэвшүүлэн дүүргийнхээ бүтээн байгуулалт, хөгжил дэвшилтэд оруулсан хувь нэмэр, иргэдийг ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж буй иргэдийг дүүргийн  Засаг даргын “Хүндэт Өргөмжлөл”-өөр шагнаж урамшууллаа. 

Засаг дарга Ж.Алдаржавхлан 2018 онд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр хийсэн онцлох ажлууд болон 2019 онд дүүрэгт хийгдэх томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын  талаарх мэдээллийг мөн танилцууллаа. Тэрбээр “Дүүргийн хүн ам өнгөрсөн онд 9 мянгаар, өрхийн тоо 2 мянгаар нэмэгдсэн бол ерөнхий боловсролын сургууль 2, цэцэрлэг 6 шинээр ашиглалтад орсон. Хан-Уул дүүрэг  “Эко дүүрэг” болох зорилт тавьж, 1 дүгээр хороонд 1600 мкв талбайг цэцэрлэгжүүлж, 13 дугаар хороонд “Янгирт” цэцэрлэгт хүрээлэн байгуулж, усан оргилуур шинээр байгуулан 3600 мкв талбайд ногоон байгууламж зүлэгжүүлэлт хийж, 10 төрлийн 65 ширхэг амьтны баримал хийж байршуулсан. 2019 онд 4 хороонд 4 цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. 

Мөн дүүрэгт шинээр 434 гэрэлтүүлэг, 1052 ширхэг камер суурилуулсан. 2019 онд Хан-Уул дүүрэгт гэрэлтүүлэг, камержуулалтын жил болно. Энэ хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрийг бүрэн камержуулж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэн хэмээлээ.





Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3341
0
108134
4421508

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc