“Төрийн албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа болон Edoc системийн ашиглалт, хэрэглээг сайжруулах нь” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

Нийслэлийн Архивын газар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд дүүргийн харьяа байгууллагуудын албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан албан хаагчдад  2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа болон Edoc системийн ашиглалт, хэрэглээг сайжруулах нь” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

Нийслэлийн Архивын газрын Мэргэжлийн удирдлагын хэлтсийн Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан мэргэжилтэн Ж.Болорчимэг, тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүй, архивын тасгийн архивын арга зүйч Б.Ганчимэг, архивч Н.Отгонсүрэн нар удирдан зохион байгууллаа.

Сургалтанд Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, дүүргийн харьяа байгууллага, Тамгын газрын хэлтэс, албадын нийт 87 албан хаагч хамрагдаж,  арга зүйн зөвлөгөөг хүлээн авч, санал солилцсон сургалт болж өндөрлөлөө.





Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2197
0
106990
4420364

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc