7 ХОНОГИЙН ҮНИЙН МЭДЭЭ, 2019 ОНЫ 03-Р САРЫН 20-НЫ БАЙДЛААР

Махны дундаж үнэ

2019 оны 3 дугаар сарын III долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 7949 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 9393 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 94 төгрөгөөр (1.0%), үхрийн цул махны үнэ 290 төгрөгөөр (2.6%) тус тус өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 8000 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10000 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 187 төгрөгөөр (2.4%), хонины цул махны үнэ 78 төгрөгөөр (1.0%) өссөн байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 7000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

2019 оны 3 дугаар сарын III долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1200 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300-1400 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1320 төгрөгийн үнэтэй байна. “Баянзүрх”, “Бөмбөгөр”, “Барс”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1320 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ

2019 оны 3 дугаар сарын III долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 1.1 хувиар өсөж 836 төгрөг, лууван 3.4 хувиар өсөж 1209 төгрөг, байцай 3.4 хувиар өсөж 1333 төгрөг, хүрэн манжин 1.5 хувиар өсөж 1647 төгрөг, хятад сонгино 5.6 хувиар өсөж 1219 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг http://ubstat.mn/news=8409d7a8-4b7f-11e9-93a0-001fc60e81da  линкээс харна уу.

Мэдээллийн эх сурвалж: Нийслэлийн Статистикийн газар

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3220
22398
133529
4199350

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc