СТАТИСТИКИЙН АНХДАГЧ МЭДЭЭЛЛИЙГ ГАРГАГЧ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Статистикийн анхдагч мэдээллийг гаргагч аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд, хэрэглэгчдэд зориулсан “Статистикийн мэдээллийг вэб технологид суурилсан цахим системээр хэрхэн мэдээлэх тухай” сургалтыг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Дэлхийн банкны “Ухаалаг засаг” төслийн санхүүжилтээр Үндэсний статистикийн хороо, Нийслэлийн Статистикийн газартай хамтран зохион байгуулав.

Сургалтын зорилго нь нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлд вэб технологид суурилсан цахим системээр статистикийн мэдээ, тайланг хэрхэн гаргах, Статистикийн тухай хуулийг сурталчлан таниулах , анхан шатны мэдээний чанар болон статистикийн мэдээллийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх юм.

Энэ удаагийн сургалтад Баянгол, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй эдийн засаг, нийгмийн 14 салбарын 50 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын статистикийн мэдээ, тайлан хариуцсан ажилтнуудыг хамрууллаа.

Сургалтыг ҮСХ-ны дарга А.Ариунзаяа нээж, албан ёсны статистикийн мэдээ, тайланг цаг хугацаанд нь тогтмол мэдээлж хэвшсэн Алтаннаран трейд ХХК-ний нягтлан бодогч Л.Бурмааг Үндэсний статистикийн салбарын дээд шагнал “Бүртгэл, статистикийн тэргүүний ажилтан” цол тэмдэгээр, Өлзий иш ХХК-ний ерөнхий нягтлан бодогч Д.Цагаанааг “Хүндэт жуух” бичгээр тус тус шагналаа.

 

Хан-Уул дүүргийн Статистикийн хэлтэс

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

305
0
72570
4385944

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc