3 дугаар сарын “SOFT SKILLS”-ын сургалтууд амжиллтай явагдлаа

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь иргэдэд эерэг хандлага, эрүүл зөв дадал хэвшил бий болгох зорилгоор амьдрах ухааны боловсролын сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг билээ.

Уг үйл ажиллагааны хүрээнд 3 дугаар сард:

Санхүүгийн боловсролын агуулгын хүрээнд Голомт банкны Хан-Уул бизнес салбартай хамтран “Хуримтлал хадгаламж сургалтыг Нийгмийн даатгалын хэлтсийн албан хаагчид  болон Гоо сайхан,Компьютер, Оёдол эсгүүрийн ангийн 57 суралцагчдад зохион байгуулав. Мөн

-Эрүүл зѳв хооллолт

 -EQ буюу сэтгэл хѳдлѳлѳѳ удирдах чадвар

 -Тѳлѳвлѳлт

-Стрессийг зохицуулах нь

-Эерэг хандлага

-Хариуцлага хүлээхийн ид шид

-Өөртөө итгэх итгэл

-Хуримтлал ба хадгаламж

- Амжилтын нууц зэрэг сэдвүүдээр 8 байгууллага,хамт олны 306 иргэнд хүрч сургалт зохион байгууллаа.

Сургалтад хамрагдсан:

-ШУТИС Мех.ТС МСҮТ

-Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв

-Нийгмийн даатгалын хэлтэс

-75 дугаар сургууль

-2  дугаар хороо

- Гоо сайхан,Компьютер, Оёдол эсгүүрийн ангийн суралцагчид, иргэд, албан хаагчдад талархал илэрхийлье.

Иргэд та бүхэн ч манай сургалтад хамрагдах боломжтой.Манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.


 

 

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3287
22413
133596
4199417

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc