"ШИНЭЧИЛСЭН ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ТУХАЙ" СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүй, архивын тасаг, Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран дүүргийн Соёлын ордонд 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 10:00 цагт  “Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль” зэрэг шинэчилсэн хуулиудын сэдэвт сургалт зохион байгууллаа.

Тус сургалтанд дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, Албан бус насан туршийн боловсролын төв, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Хан-Уул Агро ОНӨААТҮГазрын 60 гаруй албан хаагчид хамрагдаж, үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3205
22452
133514
4199335

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc