хан-уул дүүргийн засаг даргын нэрэмжит “ХАРААЦАЙ” ХҮҮХДИЙН УРЛАГИЙН ИХ НААДмын шилдгүүд тодорлоо

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн нэрэмжит "Хараацай” хүүхдийн урлагийн XVIII их наадам дүүргийн Соёлын ордонд 2019 оны 04 сарын 08-10-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.

Тус наадам нь жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг бөгөөд хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийн хөтөлбөрийг үндэсний өв уламжлал, ёс заншилтай хослуулан хэрэгжүүлж, эрүүл чийрэг бие бялдартай, боловсролтой, амьдрах ухаантай, эх оронч, иргэнийг төлөвшүүлнэ гэсэн зорилтыг үндэслэн зохион байгуулагдаж ирсэн.

2019 оны 4 дүгээр сарын 8,9-ний өдрүүдэд дүүргийн Ерөнхий боловсролын 21 сургуулийн сурагчид өрсөлдөж, шилдэг сургуулиар Буянт-Ухаа цогцолбор сургууль 3-р байр, 60-р сургууль 2-р байр эзэлсэн бол тэмцээний Тэргүүн байрыг 18-р сургууль эзэлж шилдэг сургуулиар шалгарлаа.

Мөн шилдэг СӨБ-аар дүүргийн 250-р цэцэрлэг 3-р байр, 72-р цэцэрлэг 2-р байр эзэлсэн бол Их наадмын тэргүүн байрыг 67-р цэцэрлэг  эзэлж шилдэг багш, цэцэрлэгийн цомын эзэн боллоо.

Тэмцээнд оролцсон шилдгүүд 4 дүгээр сарын 12-ны зохиогдох Нийслэлийн аварга шалгаруулах “Монголын хүүхдүүд” их наадамд өрсөлдөх эрхээ албан ёсоор хүлээн авлаа.

Шагналыг  Засаг даргын орлогч А.Амартүвшин, ДИТХ-ын төлөөлөгч, Соёлын ордны дарга О.Анхбаяр, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга О.Мягмарсүрэн нар шагналыг гардуулан өглөө. 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

111
17905
123873
4189694

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc