Хан-Уул дүүрэг ой хээрийн түймрийг унтраах дадлага сургуулийг зохион байгууллаа

“Ой хээрийн түймрийг унтраах дадлага сургууль”-ийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах аврах анги, Богдхан уулын дархан цаазат газрын  захиргаа, Улаан загалмайн хороо, ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн төлөөллийг хамруулан ОБЕГын харьяа “Онцгой Жаргалант” сэргээн засах сувиллын газар, Жаргалантын аманд 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

Хаврын хуурайшилтын үе буюу тав, зургадугаар саруудад иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс болж ой хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байдаг. Иймд ногоон бүсэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын чанар үр нөлөөг дээшлүүлэх, холбогдох мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг.

Ой хээрийн түймэр унтраах нэгдсэн дадлагыг зохион байгуулахад  нийт 200 гаруй ажилтан, албан хаагч 15 техник хэрэгсэлтэйгээр оролцсон өргөн цар хүрээтэй дадлага сургалт болж өндөрлөлөө.

“Ой хээрийн түймрийг унтраах дадлага сургууль”-ийн үеэр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тус хэлтсийн “Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги”-д ой хээрийн түймэр унтраах багаж зэвсэглэмжээр тоноглогдсон “Suzuki Kerry”  маркын 1 ширхэг автомашины түлхүүрийг дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн албан ёсоор гардуулан өглөө.

Ой хээрийн түймэр гарсан үед гал унтраах том оврын автомашин орох  эргэх, өгсөх зэрэг  боломж хязгаарлагдмал байдаг. Энэхүү түймэр унтраах зориулалтаар тоноглогдсон автомашин нь галыг унтраахад хүндрэл үүсгэхгүй гэдгээрээ онцлог юм.




Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

112
0
72377
4385751

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc