“БИЕ БЯЛДРЫН ХӨГЖИЛ, ЧИЙРЭГЖИЛТИЙН ТҮВШИН ТОГТООХ СОРИЛ”-ЫН САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД СОРИЛ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны “Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай” 53 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны “Нийтийн биеийн тамир, спортын талаар авах зарим арга хэмжээний тухай” 05 дугаар тогтоолын хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын хороо, Эрүүл мэндийн төв хамтран 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Спорт хорооны байранд бие бялдрын хөгжил чийрэгжилтийн түвшин тогтоох сорилыг зохион байгууллаа.

Сорилоор Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын ажилтан албан хаагчид болон дэргэдэх алба, хэлтсүүдийн 100 гаруй ажилтан албан хаагчдын биеийн бүтцийг тодорхойлон зөвлөгөө өгч, бие бялдрын хөгжил чийрэгжилтийн түвшин тогтоох сорилыг авч, идэвхтэй дасгал хөдөлгөөний ач холбогдлын талаарх мэдээллийг хийлээ.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3188
0
107981
4421355

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc